Азийн ажиллах хүчний хомсдол ба шийдэлгүй Монгол

Азийн ажиллах хүчний хомсдол ба шийдэлгүй Монгол

Дэлхийн хөгжлийн луужин болсон Азийн хүн ам хөгширч байна. Маш хурдтай. Хачирхалтай нь тэдний байр суурь хөдөлмөрийн зах зээл дээр нөлөөтэй хэвээр. Тэд улс орны хөгжлийн загвар, технологийн үсрэнгүй хөгжилтэй эн тэнцүү түвшинд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг зураглаж буй НҮБ-ын дээвэр дор нэгдсэн мэргэжлийн байгууллага, зах зээлийн шинжээчид онцлох боллоо. Азийн өсөлт, хөгжлийн алтан үеийг цогцлоосон тэдний өдрөөс өдөрт томорч буй хоосон орон зайг нөхөх боловсон хүчний эрэлт ирээдүйд улам нэмэгдэнэ. Нөгөө талаар, тэднийг асарч тойглох эрүүл мэндийн ажилтнууд хамгийн өндөр эрэлттэй байх нь. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн хамгийн том гурван эдийн засгийн хоёрт нь ажиллаж, амьдрахад хамгийн таатай үе ирээд буйд баярлахаас аргагүй. Олон нийтийн сүлжээгээр Японд нөхцөл сайтай ажлын байранд, бүр тодорхой хэлбэл, автомашин үйлдвэрлэгч болон технологийн томоохон компаниудад үндсэн ажилтан авна гэсэн зар сүүлийн үед олширлоо.

Мэдээлэл технологийн болон цахилгааны, нарийн мэргэжлийн инженерүүдийг үндсэн ажилтнаар авч, гэр бүлтэй нь ажиллуулна гэсэн зар дадлагажигчийн ажлын байрныхаас олон болж буйг Японд ажиллах хүч зуучилдаг компанийн төлөөлөл онцлов. Үндсэн ажилтан болбол цалин өндөр, нийгмийн хангамж сайн, ажлын байр баталгаатай, оршин суух зөвшөөрөл найдвартай, цаашлаад ирээдүй нь гэрэлтэй гэсэн үг. Энэ бол Япон компаниудын боловсон хүчний төлөөх өрсөлдөөн хот, мужаас хальж бусад улс орон, бүс нутагт ширүүхэн өрнөж буйг харуулж байна. Харин өнгөрсөн 30 жилд тус улсад ур чадвартай дадлагажигч ажилтны нийт ажиллах хүчинд эзлэх хувь 15-37 хувь болж өссөн байх юм. Японы хүний нөөцийн мэргэжилтэн Тошиаки Мацумото “Япон компаниуд ажилчдаа хэзээ, хаана ажиллах тал дээр маш уян хатан болж байна” хэмээн Reuters агентлагт ярьжээ.

Тухайлбал, дөрөвдүгээр сард Toyota компани Токио хот дахь төв оффистоо ажилчдынхаа хаана ажиллах хүсэлтэй байгаа талаарх хариултыг нь 24 цагийн турш хүлээн авсан байна. Ажилчдаа зөвхөн цалин хангамжаар тогтоон барих нь хангалтгүй болж, байршил, ажлын цагийн уян хатан зохицуулалтад анхаарах болсон аж. Тус улсад энэ оны байдлаар нэг ажил горилогчид 1.62 ажлын байр ногдож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт сүүлийн 44 жилд хамгийн дээд цэгтээ хүрснийг хэвлэлүүд онцолж байна. Цаашдаа ч ажиллах хүчний дутагдал улам тэлэх нь тодорхой байгаа нь өдгөө дэлхий дахинд Японы тухай хамгийн түгээмэл сэдэв болоод буй. Ердөө хоёр жилийн дараа бидний оршин буй Ази, Номхон далайн бүс нутагт ажиллах хүчний дутагдал 12.3 сая, 2030 онд 47 саяд хүрэх тооцоог удирдах түвшний ажилтнуудын оролцоотой хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг судалдаг Korn Ferry төв хийжээ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ 16 хувиар давснаар цалингийн хэмжээг нэмэх нөхцөл бүрдэх аж.

Чадварлаг боловсон хүчнээ гадаадад олноор нь алдах эрсдэл ойрхон байна

Өөрөөр хэлбэл, 12 жилийн дараа дэлхий даяар 4.2 их наяд ам.долларын цалин хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахад бэлэн эргэлдэж байх нь. Ажилчдад ийм мөнгө амлах өндөр магадлалтай нь санхүү, бизнес, эрүүл мэндийн салбар. Боловсон хүчний хомсдолоос болж санхүү, бизнесийн салбарт үүсэх алдагдал жилд дунджаар 439.6 тэрбум ам.доллараар хэмжигдэх тооцоо бий. Эдгээр салбарт нийт эрэлтийн 10 орчим хувь эргэлдэх төлөвтэй. Түүнчлэн технологи, медиа, харилцаа холбооны салбарт 4.3 сая ажилтны хомсдол үүснэ гэж тооцоолж байна. Үндсэндээ Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур зэрэг улс Азид ажиллах хүчний гол эрэлтийг бий болгох аж. Тухайлбал, Малайзад 2030 он гэхэд ажиллах хүчний дутагдлаас болж бизнест 93.4 сая ам.долларын алдагдал хүлээх төлөв бий. Мөн Сингапурт ур чадвартай ажилтны хомсдол нэг саяд хүрэх бөгөөд энэ нь жилд 106.8 тэрбум ам.долларын орлого олох боломжоо алдах эрсдэл юм.

Одоогоор тул улсад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол 61 хувь давж буй аж. Харин эрүүл мэндийн салбарт 2030 он гэхэд эрэлт 18 саяд хүрэх бөгөөд зөвхөн Зүүн өмнөд Азид дөрөвний нэг нь ногдож байна. Үүний дотор Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг Номхон далайн баруун эргийн хүчирхэг эдийн засгуудад 1.4 сая ажилтан дутагдалтай байх нь. Гэхдээ энэ бол хамгийн багаар тооцсон үзүүлэлт. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцоогоор 1000 хүн тутамд ногдох эмч, сувилагчийн тоо Хятадад 3.9, Японд найм, Өмнөд Солонгост 7.8 шаардлагатай аж. Хэдийгээр Азид технологийн хөгжлийн ачаар эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа ч ур чадвартай ажилтнуудын нийлүүлэлт хүн амын өсөн нэмэгдэж буй хөгшрөлтийн хурд, төрөлтийн эрчтэй сааралтыг гүйцэхгүй байна. Тиймээс ч эрүүл мэндийн салбарт хүний нөөц татах замаар дээрх тулгамдсан асуудлаа шийдэх бодлого баримталж буйг Forbes онцолсон юм. Ялангуяа, хаяа дэрлэсэн өмнөд хөршийг ирээдүйд цалингаар гүйцэх зах зээл үгүй аж.

Шинжлэх ухаан, технологийн салбартаа Нобелийн шагналтнуудыг мөнгөөр “зодож” татаж буй тус улс 2030 он гэхэд АНУ, Японы дараа хамгийн өндөр цалин хангамжтай улс болно гэдгийг Korn Ferry төвийн бизнесийн удирдах албан тушаалтнуудын санал асуулга харуулж буй аж. ОУВС ч Хятадын хэт давуу байдал болох хямд ажиллах хүчний нийлүүлэлт 2025 он гэхэд үндсэндээ төгсгөл болно. Ингэснээр өдгөө ДНБ-ээсээ илүү хурдацтай өсөж буй цалингийн хэмжээ улам нэмэгдэж, Индонез, Филиппиний түвшнээс өндөр тогтоно гэж дүгнэжээ. Энэ бүхнийг онцолж буй шалтгаан нь хэрэв монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж, дутагдах гачигдахын зовлонгүй амьдрах бололцоо олгохгүй бол алсдаа эмчээс эхлээд нарийн мэргэжилтнүүдээ гаднын орнуудад олноор нь алдах эрсдэл ойрхон байна. Яг л өнөөдөр гаднынхан мэдээлэл технологийн инженерүүдийг нөхцөл сайтай ажлын байраар татаж, дотоодын өрсөлдөх чадварыг бууруулж буйтай адил. Азийн ажиллах хүчний их урсгал дунд нэг ч гэсэн монгол хүн амьдрал ахуйгаа өөд татах нь сайшаалтай ч улс орны хэмжээнд харвал дотоодын хөдөлмөрийн зах зээл эзэнгүйдэх, тамирдах тавилан ирэхгүй гэх баталгаа алга.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419