Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе

Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар 100 мянган айлын янданд 54 тэрбум төгрөгөөр утаа шүүгч төхөөрөмжийг суурилуулах асуудлаар мэдээлэл хийлээ.  Нэг төхөөрөмжийг 200 доллараар суурилуулах юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй. Урт хугацаандаа бид орон сууц барьж, дэд бүтцээ хөгжүүлж болно. Ингэхийн тулд 5-10 жилийг алдах гээд байна. Энэ хугацаанд бид утаандаа хордсоор байх болно. Харин богино хугацаандаа айлуудын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах арга юм. 54 тэрбум төгрөгөөр 900 айлын орон сууц барьж 4000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна. Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон. Бид шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан бүтээгдэхүүнийг туршиж үзэх гэж байгаа. Монгол гэр нь стандартгүй. Тиймээс янданд нь утаа шүүх төхөөрөмж суурилуулахаас өөр аргагүй" гэлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Утаа бол нүүрснээс гарах тоосонцор юм. Бидний айлуудын янданд суурилуулах төхөөрөмж нь шүүлтүүр бус индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол инженерүүд ийм технологи бүтээж, танилцуулсан байдаг. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох ажлын хэсэг есөн сарын турш ажиллаж байна. Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын Haier группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Үйлдвэрлэгчээс баталгаа өгч байгаа.” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариуллаа.

-Төхөөрөмжийг хэзээнээс айлуудын янданд суурилуулах вэ?

-Энэ жилээс суурилуулахаар бид ажиллаж байна.

-Үйлдвэрлэгчээс төхөөрөмжид хэдий хугацааны баталгаа өгсөн бэ?

-Төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа.

-Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадахгүй бол хариуцлага хүлээх үү, та бүхэн. Янданд суурилуулах төхөөрөмжийг хэдэн жил ашиглах боломжтой вэ. Өмнө нь энэ шүүлтүүрийг аль орнуудад хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулсан туршлага байна вэ?

-Агаарын бохирдлоос үр хүүхдээ тусгаарлаж, эрүүл байлгах нь чухал байна. Жил ирэх тусам уушигны өвчлөлөөр зардаг мөнгө өсөөд байна. Нэг жил тэдэн айлыг орон сууцжуулья гэхээс илүү яаж бага хохиролтойгоор агаарын бохирдлыг даван туулах вэ гэдэг чухал болж байна. Гэр хорооллыг барилгажуулахад хугацаа шаардана. Түүнээс урьтаж арга хэмжээ авахад гэр хорооллын 100 мянга гаруй айлдаа энэ төхөөрөмжийг тавъя. Үлдсэнийг нь сайжруулсан түлшээр хангая гэж байгаа юм. Та нар шүүлтүүр гэж битгий ярь, энэ бол төхөөрөмж. Хариуцлага үүрэхээс бултаад байгаа юм байхгүй. Индукцинд суурилсан төхөөрөмжийг туршаад үзчихсэн юм билээ. Үйлдвэрлэгчид 80-90 хувийн баталгаа гаргаж өгч байгаа. Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе л гээд байгаа. Агаарын бохирдол ерөөсөө 1,300,000 хүний асуудал. Үйлдвэрлэгч төхөөрөмж маань тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа. Тийм учраас бид орчин үеийн мэргэжлийн шинжлэх ухаанчаар хандах ёстой.Өмнө нь бид утааг бууруулах ажил дээр алдсан. Харин одоо алдаагаа давтаж болохгүй.

-Индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж худалдаж авахын тулд 54 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгачихсан байна. Төхөөрөмжийг худалдаж авахын тулд эхлээд тендер зарлаагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Бид төхөөрөмж худалдаж авах гээгүй. Харин шинэ төхөөрөмжийг бүтээх санаачлагыг гаргаад түүнийг ажил хэрэг болгох гээд явж байна.

-Энэ жил яндандаа төхөөрөмжөө суурилуулаад нүүрсээ түлэх юм байна. Харин сайжруулсан түлшийг үйлдвэрлээд зараад ирэхээр энэ төхөөрөмжийн хэрэггүй болох юм биш үү?

-Засгийн газраас ирэх жилийн 4 сарын 1-ны өдрөөс нийслэл Улаанбаатар руу түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож байгаа. Энэ төхөөрөмжийг хэрэглэх явцдаа сайжруулсан түлш боловсруулах асуудлаа шийднэ. 

0
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419