БНСУ-ын Сугчу хотноо 10 дугаар сарын 04-08-нд морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцсон манай баг Grand Prix аваргын цомын эзнээр тодорсон юм.
Тус тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Казахстан, Герман зэрэг олон орны тамирчид авхаалж, самбаагаа сорьсон юм. Харин Монгол Улсыг төлөөлж "Хан Монгол" морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүгээр ахлуулсан Э.Эрдэнэ, П. Пүрэв-Очир, О.Түмэнбаяр гэсэн тамирчид оролцжээ.
Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи дэгдэж, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болсон ч манай тамирчид амжилттай оролцож, 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. Багийн тамирчин Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медаль авснаас гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирсан юм.
П.Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн бол О.Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.