Хятадын барааны эргэлт энэ оны эхний 9 сарын хугацаанд 15,7 хувиар өсч, 3,43 их наяд ам.доллар болсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас нийтэлсэн илтгэлд дурджээ.
Энэ хугацаанд Хятад улсын экспортын хэмжээ 12,2 хувиар өсч, 1,83 их наяд ам.долларыг давсан бол импортын хэмжээ 20,0 хувиар нэмэгдэж, 1,61 их наяд ам.доллар болжээ. Энэ оны эхний 3 улиралд худалдааны тэнцэл 221,38 тэрбум ам.доллар болтлоо өсч эерэг гарсан байна.