Африк тивийн амжилттай яваа бизнесмен өдгөө 43 настай Мохаммед Девжи орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө зэвсэгтэй этгээдэд барьцаалагджээ. Танзанийн “MET” компанийн эзэн тэрээр ашигт малтмал, газрын тос, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд түүний нийт хөрөнгө 1.5 тэрбум ам.доллароор хэмжигддэг юм. Тэрээр 2005-2015 оны хооронд Танзанийн парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.
Танзанийн цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж, барьцаалсан этгээдтэй холбогдохоор ажиллаж байна. Гэмт этгээдүүд Мохаммедийн гэр бүлийнхэнтэй холбоо бариагүй, мөнгө нэхэн сүрдүүлээгүй гэж мөрдөгчид мэдүүлжээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээр Танзанийн тансаг зэрэглэлийн зочид буудлаас бэлтгэлийн өрөө рүү явж байхад нь үл мэдэгдэх этгээд биед нь халдаж улмаар барьцаалан авч явсан байна.