"Henley & Partners" компани, Олон улсын агаарын тээврийн холбоотой хамтран 2018 онд гаргасан Хэнли Паспортын индексийн дагуу, Япон улс хамгийн хүчтэй паспорттай орноор тодорч Сингапур улсыг ардаа орхижээ. Энэ сарын эхээр Япон улс Мьянмар улстай визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулснаар Япон улсын иргэд нийт 190 оронд визгүй зорчих эрхтэй болжээ. Харин Сингапур улсын иргэд нийт 189 оронд визгүй зорчдог байна.
Тус жагсаалтын хоёрт бичигдэж байсан Герман улс Өмнөд Солонгос, Франц улсын хамтаар гуравт оров. 187 улс оронд визгүй зорчих эрхтэй Дани, Финлянд, Итали, Швед, Испани улсууд дөрөвдүгээр байранд жагссан бол АНУ, Их Британи улс нэг байр ухарч тавд бичигдсэн байна. Эдгээр улс орнууд 2015 онд хамгийн хүчтэй паспорттай улс орон байжээ.
Харин жагсаалтыг сүүлд 30 оронд визгүй зорчих эрхтэйгээр Ирак, Афганистан улс бичигдсэн бол 61 оронд визгүй зорчих эрх бүхий Монгол улсын паспорт 80 дугаар байранд оржээ.