2017 оны нэгдүгээр сараас хойш Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужид гурав дахь удаагаа “Зика” вирусийн тархалт дэгджээ. Энэ удаагийн тархалтаар вирусийн халдвар авсан 22 хүн бүртгэгдсэн байна. “Зика” вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна.
“Одоогийн байдлаар халдвар авсан нь тогтоогдсон 22 хүн байгаа бөгөөд нөхцөл байдлыг хянахаар Өвчнийг хянах үндэсний төвд хяналтын өрөөг идэвхжүүлээд байна” гэж Энэтхэгийн Эрүүл Мэндийн Яам мэдэгдлээ.
“Халдвар авсан бүх тохиолдол мужийн нийслэл Жайпур хотоос илэрсэн бөгөөд тэдний зарим нь Бихар мужаас ирсэн цагаач ажилтан байна” хэмээн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.