ОУВС: АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийг аюултай газар болгон хувиргана
АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны дайн дэлхий дахиныг илүү их ядууралд оруулж, аюултай газар болгон хувиргана гэж Олон улсын валютын сан/ОУВС/ хамгийн сүүлд хийсэн дэлхийн эдийн засгийн үнэлгээндээ анхаарууллаа. Үүнээс шалтгаалан ОУВС өнөө жилийн болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн тухай таамгаа бууруулсан байна.
АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн нь эдийн засгийн сэргэлтэд томоохон сэв суулгана гэж сан үнэлгээндээ дурджээ.
Үүний зэрэгцээ худалдааны хориг арга хэмжээ нь айл өрх, бизнес, цаашлаад макро эдийн засагт нөлөөлж эхэлнэ хэмээн ОУВС-гийн ахлах эдийн засагч хэллээ.