Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ромын Пап Францисийг Пхеньянд айлчлахыг урьжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Ким Ый Гём мэдэгдсэн байна.
"Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх долоо хоногт Европт хийхээр төлөвлөөд байгаа айлчлалынхаа үеэр Ромын Папд Хойд Солонгосын удирдагчийн урилгыг дамжуулан өгнө” гэж тэрбээр хэлжээ.
Ромын Папыг урих хүсэлтэй байгаагаа Ким Жон Ун өнгөрсөн сарын 18-20-нд болсон хоёр талт дээд хэмжээний уулзалтын үеэр Мүн Жэ Инд хэлсэн юм.