С.Амарсайхан: 87.9 тэрбум. Энэ бол нийслэлийн Тээврийн газарт төсвөөс олгож буй татаас

С.Амарсайхан: 87.9 тэрбум. Энэ бол нийслэлийн Тээврийн газарт төсвөөс олгож буй татаас

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр НИТХ-аас "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаныхан, эрдэмтэн, судлаачид болон иргэдийн төлөөлөл оролцов.

Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан "Та бид машин хөлөглөсөн хэрнээ морь тэрэгнээс ч удаан зорчиж, нийтээрээ бөглөрч,нийгмээрээ бухимдаж ихэнх цаг хугацаагаа машин хөлөглөж бус харин машинд хүлүүлж, эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсоор удаж байна.

Нийслэлийн зам, тээврийн хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хүртээмжийг сайжруулах, хот төлөвлөлтийн гажуудлыг засах, зөв гарц, шийдлийн талаар нэгдсэн ойлголцолд хүрэх зорилгоор хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл, төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэд оршин суугчидтайгаа нээлттэй зөвлөлдөхөөр энд хүрэлцэн ирлээ.

Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн УИХ-ын эрхэм гишүүдэд талархаж байгаагаа нийслэлчүүдийн нэрийн өмнөөс илэрхийлье. Ялангуяа УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, саяхан нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн олонхийн итгэлийг хүлээж нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон Д.Сумьяабазар болон  Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нар нийслэлчүүдийн болон Зам тээврийн салбарын өмнө тулгамдсан асуудлын шийдлийг хайх эл зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн нь нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газрын  хэмжээнд шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Улаанбаатар хотын түүхийг эргэн харвал 1954-2012 он хүртэлх хугацаанд хотын төлөвлөлтийг таван удаа өөрчилж байсан баримт бидний өмнө байна. Дээрх төлөвлөлтүүд тухайн цаг үетэйгээ зохих хэмжээнд нийцсэн шийдэл байсныг үгүйсгэх аргагүй юм.

Өнөөдрийн Улаанбаатар хотын хүн амыг 1986 онтой харьцуулахад 70 хувиар өсөж өдгөө 1.4 сая гаруй хүнтэй болжээ. Үүн дээр нэмээд түр оршин сууж байгаа хүмүүс, хөдөө орон нутгаас бүртгэлгүй шилжиж ирсэн иргэд,  гадаадын зочид, төлөөлөгч, жуулчдын тоог нэмбэл 2 сая орчим хүн хотын хөдөлгөөнд их бага хэмжээгээр оролцож байна.

Хотын хүн ам өсөж, өргөжсөн ч харамсалтай нь төлөвлөлт, зохион байгуулалтын хяналтгүй тэлэлт явагдсны улмаас өнөөдөр хүнд ээлтэй бус хортой, иргэдийнхээ амь, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц болжээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 2013 онд УИХ-аар баталсан хэдий ч уг ерөнхий төлөвлөгөө  дуусах дөхөж буй энэ цөг мөчид хотын амьдрал хүнд, гарц шийдэл тодорхойгүй хэвээр байна. УИХ-аар баталсан дээрх ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилтийг бид бодитойгоор дүгнэж, цаашид гаргасан алдаагаа дахин давтахгүй байхад анхааран ажиллах ёстой.

Учир нь яг энэ цаг үед нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж эхлээд байгаа.

Цаашид та бид хот төлөвлөлт, хот байгуулалтаа хийж хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, үндэсний баялаг бүтээгчид, барилгын компанийн төлөөллүүд, иргэд, оршин суугчдаа урин оролцуулж, ул суурьтай тооцоо судалгаа, дэвшилт техник технологид үндэслэн авто зам, дэд бүтцийн сүлжээг бий болгосон иргэнд ээлтэй, эрүүл хотыг байгуулах шаардлага тулгараад байна.

Үүний зэрэгцээ иргэд та бид авто замын нөхцөл байдлаа зөвөөр үнэлж ойлгон замын хөдөлгөөнд бухимдалгүй оролцох, нийтийн тээврээр ая тухтай, эрсдэлгүй зорчих шийдлийг хамгийн боломжит хувилбараар яаралтай гарган, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. 

Учир нь нийслэл Авто замын хөгжлийн газартай ч тэр нь зөвхөн зам төлөвлөх зам барих, засах асуудал хариуцаад хүн, хөдөлгөөн хоёроо мартсан, нийслэлийн Нийтийн тээврийн газар байдаг ч энэ зөвхөн хэдэн автобусны маршрут, буудал, мөнгө гурав яриад зам, тээврийн хөдөлгөөний нийтлэг бодлого, үйлчилгээний чанар, стандартаа бүр орхигдуулсан, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй, тэр нь хэдэн камерын дэлгэц, гэрэл дохио хянадаг цөөн хүнтэй, хүн хүч нь хүрдэггүй, эрх мэдэл нь байдаггүй.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр улс болон нийслэлийн жил бүрийн төсөвт багагүй хөрөнгө суулгаж, авто зам, уулзварыг засаж, өргөтгөн шинэчилж, автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах, нийтийн тээвэрт тусгайлан нэг эгнээг чөлөөлж зорчуулах зэрэг шат дараатай ажил хийж байгаа ч өнөөдөр иргэд, та бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна.

Нарийвчилсан тооцоо судалгаа, тоон болон шинжлэх ухаанч аргачлалд суурилсан, амьдралын хэмнэл, цаг үеийн өөрчлөлттэй уялдсан зөв зохицуулалт хийгдээгүйн улмаас өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болохоор байна.

Дараагийн нэг шалтгаан нь газартай холбоотой мэдээллийн сан нэгдмэл биш, газрыг төлөвлөлтгүй олгосон явдал нь өнөөдрийн замын ачаалал, хүндрэл үүсгэх  нөхцөлд хүргэжээ. 

Та бүхэн мэдэж байгаа. Бид хотод автозогсоол байгуулах, зам гүүр барих, байгуулах гэхэд газар олдохгүй нөхцөлд орчихоод байгаа нь нууц биш. Үүнээс үүдэлтэй замын байгууламжийн хүрэлцээ тээврийн хэрэгслийн өсөлтийг гүйцэхгүй байгаа юм.

Улаанбаатар хотод 536,171 автомашин бүртгэлтэй. Улсын дугаарын хязгаарлалт, бусад шалтгаанаар үүдэн ойролцоогоор 350,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд өдөр тутам оролцдог гэсэн судалгаа бий.

Дундаж буюу 1,600сс моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд нэг цаг сул зогсоход 0.8 литр шатахуун зарцуулдаг. Тэгвэл дээрх 350,000 автомашин ганцхан цагт 512.4 сая төгрөгийг шатааж байна. Хөдөлгөөний ачаалал багатай долоо болон наймдугаар сарыг тооцолгүй үлдсэн арван сард үржүүлбэл 110.4 тэрбум төгрөгийн шатахуун үргүй зарцуулж байна. 

Та бид ийм хэмжээний мөнгөөр ойролцоогоор 250 хүүхдийн ортой 27 цэцэрлэг барьж болно. Гэвч ийм хэмжээний мөнгийг нийтийн тээврийн цогц шийдэл, хот төлөвлөлт, хөдөлгөөн зохицуулалтыг анхнаас нь буруу хийсний улмаас хотын зам дээр үргүй зарцуулж байна.

Улаанбаатарын нийтийн тээвэр иргэн танд тогтсон цагтаа хүрч, чиглэлийн дагуу, аятай тухтай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу. Чанар, хүртээмж нь бусад улсын хотуудын жишигт нийцэж байна уу. Мэдээж үгүй.

87.9 тэрбум. Энэ бол нийслэлийн Тээврийн газарт төсвөөс олгож буй татаас. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтрүүлж, парк шинэчлэл хийх гээд олон арга хэмжээ авлаа. Хотынхоо нийтийн тээвэрт илүү ухаалаг, дэвшилт технологи нэвтрүүлэхийг цаг үе болон нийгэм биднээс шаардаж байна.

Тооцоо, судалгаа байхгүй, сэтгэл хөөрлөөр хандаж гаргасан шийдвэрүүд иргэдийг хохироож, төсвийн хөрөнгийг үргүйдүүлж, эцсийн үр дүнд нийтээрээ "шаварт унадгийг" бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.

Тиймээс нийслэлийн ИТХ иргэдээсээ санал асууж, хамтдаа гарц хайхаар эрэлхийлж байна.

Хот төлөвлөлтийг хоосон цаасан дээр хийсвэр төсөөлж, ерөнхий төлөвлөгөө нэрээр ерөнхийд нь бүдүүвчлээд дунд нь эзэнгүйдүүлж биш нухацтай тооцож, нарийвчлан төлөвлөж, хатуу хянаж, зөв хэрэгжүүлдэг больцгооё.

Иймд нийслэлийн ИТХ-ын дэргэд Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтүүдээ урьж Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж боддог.

"Хийх хүнд арга олддог, хийхгүй нэгэнд шалтаг олддог" гэж Монголчууд бид ярьдаг. Нөхцөл байдал хэдий хүндхэн байгаа ч аргыг нь олж ажиллахыг хаана хаана эрмэлзэх хэрэгтэй. Үүний тулд л бид эл зөвлөгөөнөөс тодорхой үр дүн хүлээж байна.

"Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлийг гаргахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлон хэлэх байна" гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419