АНУ-ын Нью-Йорк муж улсад хуримын ёслолын үеэр зорчигчид тээвэрлэж явсан лимузин осолдож, 20 хүн амиа алдсан талаар орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээллээс иш татан ABC телевиз мэдээлжээ.
Тус телевизийн мэдээлснээр, осол өнгөрсөн бямба гаригийн үдээсш хойш Скочари тойргийн орчим болсон байна. АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Захиргаанаас бусад тээврийн хэрэгслүүд ч осолд өртсөн талаар мэдээлсэн бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
ВВС агентлагийн мэдээлснээр, ослын улмаас лимузин дотор байсан 18 хүн, хоёр явган зорчигч амиа алджээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж. Осол болох үед хажууд нь байсан хүмүүсийн мэдээлснээр, хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн замын уулзвар дээр лимузин замаас гарч, дэлгүүр болон кафег мөргөжээ.
Цагдаа нарын мэдээлснээр, 2001 оны “Ford Excursion” загварын лимузин осолдсон бөгөөд ийм машины зорчигчид суудлын бүсээ бүслэх шаардлагагүй байдаг нь олон хүний аминд хүрэх шалтгаан болдог байна.