Өчигдөр “Залуучуудын III Oлимпийн наадам” Аргентин улсад нээлтээ хийсэн. Тус наадамд жүдо бөхийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин мөнгөн медаль хүртсэнээр тус наадмаас манай улс анхны медалиа хүртсэн юм.
Г.Тэмүүжин 55 кг-ийн жинд нэгдүгээр тойрогт хийлж, дараа нь Колумбийн Хуан Монтеалегрег иппоноор, Украины жудочийг цэвэр ялж, аваргын төлөө хүч үзсэн. Улмаар Беларусийн Артём Коласовт ялагдсан байна.
Тэрээр 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө, 2018 оны Азийн өсвөрийн цомын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан өсвөрийн шилдэг тамирчин юм. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын С.Баяржаргал багшийн гарын шавь бөгөөд энэ олимпод Л.Лувсандэмбэрэл дасгалжуулсан ажээ.