Аж үйлдвэрийн шинэ үе шат биднээс юу шаардаж байна вэ?

Аж үйлдвэрийн шинэ үе шат биднээс юу шаардаж байна вэ?

Ухаантнаас үг сонс

МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг аж үйлдвэрийн шинэ хувьсгал биднээс ямар өөрчлөлт, шинэчлэл шаардаж буй талаар ярилаа. Түүний яриаг бүрэн эхээр хүргэе.

Өнөөдөр дэлхийд аж үйлдвэрийн IV хувьсгал явагдаж байна. Үүнийгээ дагаад бидний өдөр тутмын амьдралд дижитализаци маш хүчтэй газар авч байна.  Үүний үр дүн нь биднээс маш том өөрчлөлтүүдийг шаардаж эхэлж байгаа юм.  Жишээ нь,

  1. Сургалтын орчноо шинэчлэх
  2. Компьютер хүн хоёрын хоорондын харилцаанд дэвшилт авчрах гэх мэт

Өнөөдөр дижитал орчин хүний амьдралд шууд нөлөөлж чадахуйц хүчирхэг болоод байна. Үүнтэй холбоотой хамгийн сайн судалгааг Австралийн их сургуулиуд хийсэн байдаг. Тэдний судалгаагаар өнөөгийн их сургуулийн оюутнуудын сурч буй мэргэжлийн 50% нь ирээдүйд ажлын байр нь үгүй болох мэргэжлүүд байгаа аж.

Энэ бүхний шалтгаан нь тухайн их сургуулиуд хуучин нийгмийнхээ боловсон хүчнүүдийг бэлдээд байдаг, гэтэл технологи хөгжсөн шинэ нийгэмд тухайн мэргэжлүүд нь хэрэггүй болж, өөрөөр хэлбэл түүнийг техник, технологи, робот орлох болчихоод байна. Харин үүний эсрэгээр өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ мэргэжлүүд ч бий болж байна. Тиймээс өнөөгийн манай оюутнуудын их сургуулийн түвшинд эзэмшсэн мэдлэг хангалтгүй болох тул бид оюутнуудаа шинжлэх ухааны интеграцжилтийн боловсролтой (ШУ-ны цогц боловсролтой) болгож бэлтгэх хэрэгтэй байна.

1 Сургалтын төлөвлөгөө

Сургалтын төлөвлөгөө

Үүний тулд бид юун түрүүнд сургалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм. Жишээ нь, сэтгүүлч мэргэжлээр оюутан бэлтгэхдээ зөвхөн бичих, ярих чадварт сургаад зогсохгүй IT-гийн маш өндөр мэдлэг эзэмшүүлэх шаардлага тулгарч байна.

Учир нь сэтгүүлчид ирээдүйд өндөр зэрэглэлийн компьютерийн мэдлэгийг, операторын түвшинд эзэмшиж байж өөрийн мэргэжлээр саадгүй ажиллах боломжтой болно. Зөвхөн сэтгүүлч ч биш, ихэнх мэргэжлүүд медиа, технологийн мэдлэгийг шаардах болсон. Тиймээс бид энэ тал дээр анхаарлаа хандуулаад байгаа.

2 Мэргэжлийн англи хэл

Мэргэжлийн англи хэл

Хоёрдугаарт, хэлний мэдлэг. Зөвхөн харилцааны эсвэл академик түвшинд биш, харин мэргэжлийн түвшний англи хэлийг оюутнууддаа эзэмшүүлэх шаардлагатай болж байна.

Мэргэжлийн гэдэг нь, тухайн оюутан өөрийн сурч буй мэргэжлийн тусгай нэр томьёо, ухагдахууныг ойлгож чадахуйц хэмжээнд сурна гэсэн үг юм. Тухайлбал, манай хэлэнд хүртэл биохимийн монгол хэл гэж тусдаа байдаг.

Энэ нь монгол оюутнууд ч ойлгохооргүй, яг л гадаад хэл сурч буй мэт эхнээс нь сурдаг хэл байдаг. Үүнтэй адил мэргэжлийн англи хэлийг тэр түвшинд эзэмшүүлэх шаардлага юун түрүүнд бий болоод байна.

3 Сургалтын арга барил

Сургалтын арга барил

Гуравдугаарт, Орчин үед шинжлэх ухааны мэдээлэл зүй маш ихээр өсөн нэмэгдэж байна. Энэ бүх мэдээллийг бүгдийг нь эзэмшүүлье гэвэл оюутнуудыг долоо, найман жил сургах шаардлагатай болно. Гэвч энэ хугацаанд шинжлэх ухаан түүнийг хүлээхгүй, хөгжсөөр байх тул мөн л дутуу боловсролтой хүн төгсгөх болно.

Гэвч үүнийг шийдвэрлэх гарц байгаа. Энэ бол сургалтын арга барилаа өөрчлөх. Өөрөөр хэлбэл, их сургууль төгссөн хүн суурь мэдлэг дээрээ үндэслэж, өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэх шинэ мэдлэг өөртөө бий болгох чадвартай болох юм. Жишээ нь, сургуулиа төгссөн оюутан ажлын байран дээр гараад хийж чадахгүй зүйлтэйгээ нүүр туллаа гэж бодъё.

Энэ үед тэвдэн сандарч, чадахгүй гээд орхих биш, үүнийг хийхэд надад аль талын мэдлэг дутагдаж байна, би үүнийг хийхийн тулд шинээр юуг сурвал хийх чадвартай болох вэ? гэдгээ өөрөө тогтоогоод, судалж чадах хэмжээний суурь мэдлэг эзэмшүүлнэ гэсэн үг юм.

Энэ мэт нийгмийн шинэ үе шат биднээс сургалтын орчин, арга барил, хандлагаас эхлээд их зүйлийг шаардаж байна. Энэ өөрчлөлтөд зохицсон шинэчлэл хийхийн тулд сургуулийн удирдлага, багш, оюутан бүгд хамтдаа хичээх хэрэгтэй.

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419