У.Хүрэлсүх: Одоо 32/33-ын бүлэг гэж байхгүй. Би Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлнэ

2018-10-05, 09:48 Улс төр 2,033 5
У.Хүрэлсүх: Одоо 32/33-ын бүлэг гэж байхгүй. Би Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг өчигдөр УИХ-аас албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдсан билээ.

Тус хуралдааны өмнө МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нар сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн.Хэнийг нь нэр дэвшүүлэх вэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх учиртай.

Намын дарга, Ерөнхий сайдын хувьд Удирдах зөвлөл дээр нэр дэвшүүлэлтээ хийнэ. Удирдах зөвлөл дээр ямар нэгэн байдлаар санал хураалт болдоггүй. Намын дүрмийн дагуу Ерөнхий сайдын дэвшүүлсэн хүнийг бүлгээр хэлэлцэн, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-аар батламжилна” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоо 32/33-ын бүлэг гэж байхгүй. Би Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлнэ. Намын дарга, Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн хүрээнд Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлж байна” гэсэн байна. Ингэснээр ямар нэгэн санал хураалт явагдалгүйгээр Зам, тээврийн хөгжлийн сайдад Я.Содбаатар нэр дэвшихээр болжээ.

Тэрээр Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарч ирснийхээ дараа “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөжлийн сайдад миний нэрийг дэвшүүллээ. Энэ бол МАН-аас надад өгч буй улс төрийн даалгавар юм. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж хүлээж авлаа” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Я.Содбаатарыг зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг 100 хувь дэмжсэн билээ. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнт Я.Содбаатарын нэрийг оруулсан тул бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр МАН-ын гишүүд “хайрцаглагдсан” байдлаар түүнийг дэмжих нь тодорхой болсныг харуулав.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгчтэй өмнө нь энэ асуудлаар албан бусаар зөвшилцөж, байр сууриа нэгтгэсэн гэгдэж буй. Тиймээс өнөөдөртөө багтан Ерөнхийлөгчтэй албан ёсоор зөвлөлдөж, Засгийн газраас УИХ-д томилуулах саналаа өргөн барих замаар томилгоог эцэслэх чигтэй байна.

Я.Содбаатар 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1-р 10 жилийн дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургуулийг физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.

Тэрээр 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна.

2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байсан.

2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. 2009 онд Алтан гадас одонгоор шагнуулсан. Англи, орос хэлтэй.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419