Харүмафүжиг зодог тайлахад хүргэсэн А.Баасандорж мөнгө нэхэмжилжээ
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи зодог тайлах ёслолоо хийн, дөнгөж сүмогийн дэвжээнээс буугаад буй энэ өдрүүдэд Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн таагүй мэдээг цацаж эхэллээ.
Түүнийг зодог тайлахад хүргэсэн шалтгаан болох маргааны эзэн Таканоива А.Баасандоржийн тал Харүмафүжи Д.Бямбадорж аваргаас нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Энэ нь бүр хоёр сарын өмнө нэхэмжилсэн мөнгө бололтой. Таканоива А.Баасандорж хоёр башё өнжсөн, эмнэлгийн болон замын зардал, сэтгэл санааны хохирол зэрэг үндэс болгосон байна. Хэрэв шүүхээс гадуур тохиролцож, дээрх хохирлыг барагдуулахгүй бол аваргыг шүүхэд өгөх тухай яриа ч гарч байгаа аж.