Намрын чуулганы эхний хуралдаан ба анхаарал татсан асуудлууд

2018-10-04, 09:18 Улс төр 1,151 0
Намрын чуулганы эхний хуралдаан ба анхаарал татсан асуудлууд

Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын намрын чуулганыг нээсэн. Харин өнөөдөр намрын чуулганы эхний нэгдсэн хуралдаан болно. Гурван сар орчим завсарласан УИХ-ын чуулганы энэ өдөр хэлэлцэх асуудалд олон нийт анхаарал хандуулж байна.  

Өнөөдрийн хуралдааны хамгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны аравдугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

Харин Үндсэн хуулийн дээрх шийдвэрийг УИХ дахь МАН, АН-ын бүлэг хоёулаа хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Байнгын хорооны хуралдаанаар Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн учраас чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дээрхтэй адил шийдвэр гаргах болов уу гэсэн таамаглал байна.

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хатуухан шүүмжилж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэж шийдвэл дараагийн процесс мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар үргэлжилнэ. Тодруулбал, асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Ингэхдээ дунд суудлын хуралдааны шийдвэрээ бататгах нь тодорхой байгаа юм. Үүний дараа УИХ-аар мөн Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гаргана гэсэн үг.

Харин Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаан хүртэл улс төрд  ямар үйл явц өрнөхөөс чуулганы хуралдааны эцсийн шийдвэр хэрхэн гарах нь мэдэгдэнэ.

Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй гэх хүлээлт байсан ч хэлэлцэх асуудлын товд ороогүй байна. Тус яаманд гарсан хүн амины хэргээс үүдэн Ж.Бат-Эрдэнэ сайд ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Түүний өргөдлийг хуулийн дагуу УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Энэ дагуу өнгөрсөн даваа гаригт түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар УИХ-д өргөн мэдүүлсэн.

УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барьсан учраас өнөөдөр, маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй аж. Уг асуудлыг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Мөн өнөөдөр хэлэлцэх асуудлуудаас анхаарал татаж буй нэг сэдэв нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байна.

Уг хуулийн төслийг баталсан тохиолдолд Макаод ял эдэлж буй  12 монгол иргэнийг эх оронд нь авчрах юм. Эдгээр иргэд бүгд хулгайн гэмт хэрэгт буруутгагдан тус улсад ял эдэлж байгаа аж. Манай улсын 111 иргэн БНХАУ-д ял эдэлж, 190 иргэн гэмт хэрэгт нэр холбогдон шалгагдаж буй бол Макаод 12 иргэн ял эдэлж байгаа юм байна. Тэд бүгд хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

Пүрэв болон баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцана уу.

  1. -Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт;
  2. -Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлт;
  3. -Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  4. -Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  5. -Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  6. -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  7. -Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  8. -Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  9. -Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 4 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  10. -Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  11. -Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  12. -Бусад;
  13. -Ерөнхий сайдын мэдээлэл: “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар”.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419