ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Британид химийн бодисонд хордож, өнөөг хүртэл ухаангүй байгаа Оросын экс тагнуулын ажилтан Сергей Скрипалын талаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч экс тагнуулчийг УРВАГЧ хэмээн нэрлэжээ.
Тэрбээр “Сергей Скрипал улсаасаа урвасан этгээд. Түүнийг хордуулсан хэргийн ард ОХУ бий хэмээн олон улс үзэж буй. Гэхдээ бодит байдал дээр бид ямар ч буруугүй” гэж мэдэгдэв.
Уг мэдэгдлийн дараахан хэвлэл мэдээлэл болон зарим хүний эрхийн байгууллагынхан Путиныг хүний эрх, нэр төрийг санаатайгаар гутаан доромжилсон гэж буруутгажээ.
Скрипал энэ оны гуравдугаар сард Британийн Сэлисбури хотноо байхдаа охиныхоо хамтаар гэнэтийн дайралтад өртсөн юм. Тэднийг “Новочик” гэх химийн бодисоор хордуулсан билээ.
Британийн тал ОХУ-ын иргэн Александр Петров, Руслан Босьёров нарыг тагнуулчийг хордуулсан хэмээн буруутгаж байна.
Мөн уг хэргээс дөрвөн сарын дараа мөн Британийн хоёр иргэн тус химийн бодисонд хордсон болохыг тогтоосон юм. Улмаар хохирогчдын нэг амиа алджээ.