Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 10 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, төв болон говийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 18-23 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон Туул голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.