Холбоо нь хэрүүлтэй, бөхчүүд нь сэргээштэй...

Холбоо нь хэрүүлтэй, бөхчүүд нь сэргээштэй...

Монголчууд үндэсний бөхөө дээдлэн хүндэлдэг. Бөхийн төлөө байгаагаа зориулж ирсэн нь бий. Үүний илрэл нь Монгол бөхийн өргөөг ард олны хандиваар шахам барьж байгуулсан түүхтэй. Бөхчүүд ч өргөөтэй болсноор барилдаан бүхэнд оролцож эр чадлаа нэмж бэлтгэлээ чамбайруулж ирсэн. Монгол бөх хүрээгээ тэлсэн. Нэг удаагийн барилдаанд 256 түүнээс ч олон бөх барилдахад бөхийн тоо хүрэхгүй гэх зовлонгүй болсон ийм цаг дор бид амьдарч ирлээ. Эр бяраа, уран мэхээ гайхуулсан өрсөлдөөн ч их болсноор сүүлийн жилүүдэд шинэ аварга, арслангууд төрж байгаа. Гэтэл сүүлийн үед хэрүүл хараал, эсэн бусын явдлаас болж монгол бөхийн нэр хүнд уначихаад байна.

Уг нь Монголын үндэсний бөхийн холбоо гэдэг нэг байгууллагатай байсан. Тэгвэл одоо ийм нэртэй хоёр байгууллагатай. Тэр нь хоорондоо тэрсэлдэж хэрүүл тэмцэл хийгээд нүдний булай болсоор байна. Яг л хоёр толгойтой могой шиг харагдах болсон. Олны хайртай аваргууд ч тэр хэрүүл шуугианыг манлайлж нэр хүндээ шавартай хутгах болов. Түүний уршгаар бөхчүүд ч хагарч талцалд хуваагдсан юм. Харин саяхан Л.Чинбат тэргүүтэй бөхийн холбооны тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгон шийдсэн. Иймээс хэрүүл тэмцэл цэглэгдлээ гэж мэдэгдээд хуучин холбоо ажилдаа орж Бөхийн өргөөг нээлээ. Намрын нээлтийн барилдаан хийнэ гэсэн гэрэл гэгээтэй мэдээлэл тарсан байсан юм.

Тэгсэн чинь урд өдөр нь дархан аварга Х.Баянмөнхийн толгойлсон гарьд Б.Гантогтох, бөхийн зүтгэлтэн гэх Ү.Хүрэлбаатар болон зарим бөхийн төлөөлөл Бөхийн өргөө рүү уулгалан дайран орж үймээн гаргаснаар Ц.Магалжав тэргүүтэй холбооны ажил дахин гацаж болох байсан барилдаан цуцлагдсан юм. Энэ нь бөхийн барилдаанаа үзэж баясах гэсэн үзэгчид, ойрд болоогүй барилдаанд хүчээ үзэх гэсэн бөхчүүдийнхээ хүслийг хясав. Түүгээр ч барахгүй олон сар, хоног лацтай байсан Бөхийн өргөөг дахин тодорхойгүй хугацаагаар цагдаагийн хамгаалалтад өгчихлөө.

Ер нь маргалдагч талууд бид бөхийг хөгжүүлэх гэж байгаа. Түүнээс биш Бөхийн өргөөнд шунаагүй гэх ч юм л бол удаа дараагийн дайралтууд нь мөн л тэр бөөрөнхий байшин руу чиглэчихээд байгаа юм. Тиймээс хэрүүлийн учир тодорхой гэж болно. Үндэсний бөхийг муухай харагдуулж байгаа нөгөө сэдэв нь олон бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн явдал болоод байна.

Энэ жилийн улсын баяр наадмын шөвгийн 32 бөхөөс шинжилгээ авсаны дотор улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин болсон С.Бямба-Очир нараас сэргээш илэрсэн тухай мэдээлсэн. Тэдэнд ямар арга хэмжээ ногдохыг бөх сонирхогчид чих тавин хүлээж байгаа. Яг энэ үед бас наадмын биш барилдааны үеийн шинжилгээний явцад хоёр ч бөхөөс допинг илэрсэн. Тэдэнд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл ногдуулсан тухай мэдээлэгдлээ. Тэд хэн байв гэвэл Өвөрхангай аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, Говьсүмбэр аймгийн арслан Т.Пүрэвсүрэн нар байлаа.

Гэтэл манай бөхчүүд “Би санаатай хэрэглээгүй” гэх зэргээр зөвшөөрөхгүй хандлага байна. Энэ бол ёс зүйн хувьд огт таарахгүй асуудал юм биш үү. Санаатай, санаагүй нь хамаагүй допинг илэрлээ л гэсэн бол гүйцээ шүү дээ.

Бөх хүний өөрийнх нь хувийн зохион байгуулалт, хариуцлагаас шалтгаалах хэрэг допингийн асуудал юм. Энэ бүхэн монгол үндэсний бөхийн нэр хүндийг ёстой баллаж байна. Тэгэхээр нэр төрөө түвшитгэж авах нь зөвхөн бөхчүүдийн өөрсдийнх нь үүрэг. Хөндлөнгөөс хэн ч та нар битгий хэрүүл маргаан хийгээд бай, тэг, ингэ гэх нь зүйд нийцэхгүй. Уг нь төр, засагт ч хамаагүй л юм даа. Монгол бөхийн бурхан тэнгэр хэзээ инээмсэглэх бол.

Д.Надмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419