БНХАУ-ын Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-ын Батлан хамгаалах яам хооронд аравдугаар сарын дундуур хийх байсан аюулгүй байдлын уулзалтыг Хятадын талаас цуцлахаар болжээ. Батлан хамгаалах салбарын өндөр дээд хэмжээний уулзалтаар хоёр талын батлан хамгаалах салбарын бодлого, бүс нутагтаа хэрэгжүүлэх стратеги, дэлхий дахинд тулгамдаад байгаа аюулгүй байдлын асуудлуудыг хөндөн ярилцах байсан юм.
Энэ уулзалтыг цуцлах болсон нь АНУ-тай үүсээд байгаа худалдааны маргаан, Тайванийн талыг илт дэмжсэн бодлого, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг өөрсдийнхөө өнцгөөс тайлбарласнаас болж Хятадын тал цуцлах болсон гэж шинжээчид дүгнэж байна. Хэрэв АНУ гадаад харилцааны бодлого тэр дундаа БНХАУ-тай ойрын жилүүдэд баримтлах дипломат бодлогоо өөрчилбөл төлөвлөгдөөд байсан дээд хэмжээний уулзалтыг хэвийн үргэлжлүүлнэ гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ