З.Нарантуяа: Засгийн газар мөнгөтэй, баян байгаа ч ард түмэнд өгөөж нь очихгүй байна

З.Нарантуяа: Засгийн газар мөнгөтэй, баян байгаа ч ард түмэнд өгөөж нь очихгүй байна

Сангийн сайд 2019 онд “Ирээдүйн өв сан”-г өөрийн гэсэн хуримтлалтай болгож, өмнөх өрийг тэглэнэ гэж тодотгоод буй. Уг асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяатай  ярилцлаа.

-Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан хэдий ч хэрэгждэггүй гэх шүүмжлэл бий. Түүний шалтгаан юунд байна вэ?

-Ирээдүйн өв сангийн тухай хууль өнгөрсөн парламентын үед батлагдсан. Хуулийн төслийн гол агуулга нь баялгийнхаа үр ашгаас тодорхой хэсгийг төвлөрүүлж, хуримтлал үүсгэх явдал. Гэтэл тодорхой шалтгаанаас үүдээд, хууль хэрэгжиж чадахгүй байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Энэ хуулиар өмнө нь “Хүний хөгжлийн сан” гэж байх үеийн үүссэн өр авлагыг өнөөгийн “Ирээдүйн өв сан”-гаас нөхөн төлөх зохицуулалт оруулж өгсөн байдаг. Ийм байдлаар төлөлтүүд хийгдсээр ирсэн. Харин 2018 оны төсвийн орлого давж, роляти татварын өгөөж нэмэгдсэн учир 1 их наяд төгрөгийн зээл хаах боломж бүрдэж байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн хувьд Засгийн газар зохицуулалт хийх замаар урьд өмнө нь үүсчихсэн өрийг “Ирээдүйн өв сан”-гийн мөнгөөр хаах явдлыг цэгцлэх хэрэгтэй байгаа юм. Найдвартай өглөг байдлаар зохицуулалт хийгээд, шинээр сангаа байгуулах хэрэгтэй гэсэн байр сууринаас би энэ асуудалд ханддаг. Тэгэхгүй бол “Ирээдүйн өв сан”-д хуримтлал үүсэх боломж бүрдэхгүй юм. Энэ сангаар  дамжуулан нийгмийн салбар луу олон ажил хийх боломжтой. Гэтэл хуримтлал үүсэхгүй учраас бид бүх зүйл дээр төсвөө л харж байна. Үүнийгээ засах хэрэгтэй.

-Норвегийн сангийн туршлагаар ард иргэддээ хувь хүртээх, эзэмшүүлэх боломж нөхцөл хэр байдаг вэ?

 -Аляскад “Ирээдүйн өв сан”-гаас хувь эзэмшүүлдэг жишиг байдаг. Тэднийх нэг том сандаа мөнгө хуримтлуулж, түүнийгээ хэзээ ч хөдөлгөхгүй, үрэхгүй байдлаар нэг хэсгийг нь хадгалдаг. Нэг хэсгийг нь мөнгөний зах зээл дээр эргэлдүүлээд, хүүгийн ашиг олох хэлбэрээр эргэлдүүлдэг. Мөнгөний зах зээл дээр эргүүлсэн ашгийнхаа тодорхой хэсгийг ард иргэддээ эзэмшүүлдэг хэлбэр бол бий. Норвегийн сангийн хувьд  ногдол ашиг хуваарилдаггүй. Иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн томоохон хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явдаг. Ихэнх орнуудын жишиг ийм байгаа. Тиймээс манай улс “Ирээдүйн өв сан”-гаа хуулийн хүрээнд тодорхой менежмент хийж, үр ашгийг нь нэмэгдүүлэх л шаардлагатай.

-Хуулийн хүрээнд менежмент хийнэ гэдгийг илүү тодотговол?

-Засгийн газар сангийн орлого бүрдүүлэлтийг маш сайн анхаарах ёстой. Санд орлого оруулдаг хуулийн этгээдүүдээ компанийн засаглалынх нь хувьд ил тод болгох, олон улсын стандартад нийцүүлэх шаардлага үүсч байгаа юм. Гол нь сангийн мөнгө ямар нэгэн байдлаар алга болдоггүй байхаар тооцож, системийг нь чангалах хэрэгтэй юм. Нэгэнт санд ороод ирсний дараа зохицуулалтыг нь хийдэг мэргэжлийн байгууллага байх ёстой юм. Жишээ нь, Норвегид Төв банк нь энэ төрлийн санг удирдлагаар хангадаг. Бусад орнуудад хөрөнгө оруулалтын менежментийн томоохон компаниуд хийдэг. Манайд үүнийг хийдэг компани өнөөг хүртэл байхгүй.

-Сангийн сайдын шууд хамааралд явах нь буруу тогтолцоо гэж үү?

-Сангийн сайдын харъяанд “Ирээдүйн өв сан” хамаарч байгаа нь буруу жишиг. Энэ чинь сангийн мөнгөөр төсвийн зарлага нөхнө л гэсэн үг. Ингэж л ашиглаж байна. Тиймээс системээ өөрчил гэж шахаад байгаа юм.

-Ирэх оны төсвийн төсөлд “Ирээдүйн өв сан”-д 500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэх боломжтой байдлаар төсөөлсөн нь хэр бодитой вэ?

-2018 онд дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн таатай  байдлаас үүдэж төсвийн орлого нэлээд давж биелсэн. Тийм учраас “Ирээдүй өв сан”-гийн 1 их наяд гаруй төгрөгийн өрийг 2018 онд төлөөд дуусчих юм билээ. Тэгэхээр 2019 оноос “Ирээдүйн өв сан”-гийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм гэсэн тооцоолол хийж байгаа. Би ингэж ойлгосон.

-Ер нь бидэнд “Эрдэнэс Тавантолгой” компаниас IPO гаргах замаар Баялгийн сангаа төгөлдөржүүлэх боломж хэр байгаа вэ?

-Баялгийн сан, “Эрдэнэс Тавантолгой хоёрыг хольж ойлгож болохгүй. Баялгийн сан  гэдэг нь зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компаниас төлөгдөж буй орлогууд биш. Баялгийн сан  төрийн өмчит компаниудын ногдол ашиг, роялтигаас татвар авах зэргээр санхүүждэг. Өнгөрсөн хавар би “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийг эзэмшүүлэх асуудлыг яриад зогссон. Стратегийн 16 ордыг нэгдсэн менежментээр удирдах толгой компани нь “Эрдэнэс Монгол” байх ёстой юм. Энэ компани ажиллаж байж, сангийнхаа  орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эхлээд агнах баавгайгаа бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Одоо бид алаагүй баавгайн арьсаа хуваагаад л, сангийнхаа зөвхөн зарлага тал дээр ажиллаад байгаа юм. Гэтэл баавгайгаа олох, үүнийгээ томруулах  хэрэгцээ нь хоосон байгаад байна.

 

-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг намрын чуулганы хугацаанд хэлэлцэнэ гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Дүгнэлт яг эцсийн байдлаар гарсан уу?

-УИХ-аас Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн хавар байгуулагдан, дотроо дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажилласан. Одоогоор дэд ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтээ ажлын хэсгийн бусад гишүүдэд тараагаад өгчихсөн, энэ дүгнэлт дээр ажиллаж байна. Хувь гишүүнийхээ зүгээс өөрийн байр суурь, дүгнэлтээ гаргаад дуусч байна. Удахгүй үндсэн ажлын хэсэгт саналаа хүргүүлэх болно.

-Ер нь намрын чуулганы хугацаанд дүгнэлтийг хэлэлцэнэ гэж ойлгож болох уу?

-Нэгдсэн ажлын хэсэг дүгнэлтээ бэлэн болгосныхоо дараа УИХ-д өгч хэлэлцүүлэх учиртай. УИХ-ын дарга М.Энхболд дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэж тодотгосон. Тэгэхээр удахгүй ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх болов уу гэж бодож байна.

-Та хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан ч хаврын чуулганы төгсгөлд өөрчлөгдсөн. Энэ нь ямар шалтгаантай байсан юм бэ?

-Анхны өргөн баригдсан хуулийн төслийн 80 орчим хувийг шинэчлэх шаардлагатай байсан. Ажлын хэсгийнхэн саналаа бэлтгэж өгсөн хэдий ч хуулийн төслийг анх өргөн барьсан гишүүд концевцийг нь ингэж их өөрчлөх болсон шалтгааныг харж үзэхээр болж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн юм.

-Хуулийн төслийн 80 гаруй хувийг өөрчлөх шаардлагатай гэж ажлын хэсгээс үзсэн нь сонирхолтой санагдлаа?

-Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг зохицуулах, хууль эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлага байгаа. Хууль эрх зүйн орчинг нь сайжруулж байж, өнөөдрийн банкны салбарыг бэхжүүлнэ. Олон улсын хэмжээнд банк, санхүүгийн байгууллага ажилладаг тэр зарчим, стандартад хүргэхийн тулд хуулийн орчноо тодорхой болгох ёстой. Тиймээс одоо байгаа хуулийн хязгааралтуудыг өөрчилж, хөрөнгө оруулалтын банкны чиглэлд үйл ажиллагаа явуулах банкны мөрдөх чиглэлүүдийг маш тодорхой зааж өгсөн. Анх өргөн баригдсан хуулийн төсөл нь ерөөсөө л Хөгжлийн банкны хуулийн нэрийг Хөрөнгө оруулалт гэж өөрчлөөд, хуулаад тавьчихсан байсан. Маш ерөнхий шинжтэй байсан учраас ингэж зассан. Хуулийн төсөл дээр гараад байгаа гол зөрчил нь хуулийн төсөл санаачлагчдын зүгээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл гэж нэрлэсэн мөртлөө гадаадын банкны тухай хуулийн төсөл өргөн барьчихаад байгаа юм. Ажлын хэсэг бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль ямар байх ёстой вэ тэр хэмжээнд нь хийсэн.

-Сөрөг хүчний зүгээс гадаад өрийн тэлэлт, валютын өсөлтийн асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж эхэллээ. Ер нь энэ төрлийн өсөлтүүд яг зах зээл дээр ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг та бүхэн хянаж үзэв үү?

-Өрийн огцом нэмэлт, үнийн огцом нэмэгдэл, долларын ханшийн өсөлтөд бид зайлшгүй улс төрийн дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзэж байна. Энэ Засгийн газар маш их мөнгөтэй, баян. Харамсалтай нь маш үрэлгэн, ард түмэндээ өгөөжгүй шийдвэр гаргаж байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларлаа. 2016 оны зургадугаар сард ам.доллар 1950 төгрөг байсан бол өнөөдөр 2552 төгрөг болж өссөн. Мөн АИ92 шатахуун 1730 төгрөгөөс 1820 төгрөг болж өслөө. Дизель түлш 30 хувь, хүнсний үнийн индекс 26 хувиар тус тус өслөө. ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өр 78 хувиас 63 болж буурсан талаар эрх баригчид ярьж байгаа ч энэ худлаа. Засгийн газрын өр 2016 онд 16.6 их наяд байсан бол эдүгээ 22.6 их наяд болж өссөн. Тиймээс Засгийн газар иргэндээ чиглэсэн санхүү, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хэдхэн хоногийн долларын өсөлтөөс шалтгаалж айл, өрх бүр доллар бүрээс 602 төгрөг алдаж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419