Македонийн ард түмэн эх орныхоо нэрийг Хойд Македон болгон өөрчлөх болон Европын холбоо, Хойд Атлантын эвсэлд элсэх тухай бүх нийтийн санал асуулга өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө. Энэхүү санал асуулгыг тус улс долдугаар сард Гректэй "Преспаны хэлэлцээ"-нд гарын үсэг зурсны дараагаар Ерөнхий сайд Зоран Заев санаачилжээ.
Хэрвээ Скопье улс эх орныхоо нэрийг өөрчилбөл Грекийн Засгийн газар тус улсыг НАТО болон Европын холбоонд элсэхэд нь тавьсан хоригоо цуцлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.
Гэвч тус санал асуулгын ирц ердөө 31 хувьд хүрсэн аж. Нэрээ өөрчлөх шийдвэрийг батлахын тулд ирц 50 хувьд хүрэх шаардлагтай аж.
Нэрний асуудлаархи маргаан Грек болон Македон улсын хооронд 25 жил үргэлжилж байгаа юм. Македон улсын нэрийг Грекийн Македон мужийн нэртэй давхцуулахгүйн тулд Грекчүүд тус улсыг нэрээ өөрчлөхийг шаардсаар ирсэн байна.
Одоогийн байдлаар Македоны засгийн газраас ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.