“Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийднэ
АТГ-аас өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг саатуулсан юм. Улмаар прокуророос Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих хүсэлт ирүүлсэн байдаг. Гэвч Ч.Ганзоригийн өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар яваа тул шүүх хуралдаан хойшлоход хүрсэн билээ. Ингэснээр 48 цагийн хорих хугацаа дуусч, Ч.Ганзоригийг шүүх хурал болтол түр суллаад байгаа юм. Харин өнөөдөр шүүх хуралдаанаар түүнийг үргэжлүүлэн хорих эсэхийг шийдэх аж.