Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатарыг чөлөөлж, Д.Энхжаргалыг томилжээ
Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын төлөөллийн нэг Б.Мөнхбаатарыг чөлөөлж, түүний оронд Данзанбалжирын Энхжаргалыг томилжээ. Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүүгийн УАААДС-ийг Санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Вандербилдын Их сургуулийг Эдийн засгийн хөгжлийн магистр, Английн Лондонгийн Их сургуулийн Судлаач докторант юм.
Тэрээр Монгол Улсын банкны салбарт олон жил ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд Зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна.