УИХ-ын 2018 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт нээнэ.
УИХ-ын дарга М.Энэхболд өнгөрсөн сарын 21-нд намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох тухай захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу Намрын ээлжит чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, 2019 оны улсын төсөв, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 24 хууль хэлэлцэх юм. Мөн ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.
Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцоно.