Архи хүн төрөлхтний гол алуурчнаар нэрлэгджээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгэн таагүй дүгнэлтийг хийсэн байна. Дэлхийн хүн амын нас баралт нэн түрүүнд согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээтэй холбоотой байдаг гэнэ. Дэлхий дээр нас барж буй 20 хүн тутмын нэг нь согтуугаар машин жолоодож явсан юм уу архины хамаарлаас болж үүдсэн эмгэгтэй байдаг аж.
Ийм шалтгаанаар хорвоог орхисон хүмүүсийн дөрөвний гурав нь эрчүүд юм. Архины хэт их хэрэглээнээс болж үүдсэн өвчнүүд дэлхийн 237 сая эрэгтэй, 46 сая эмэгтэйд оношлогдоод буй. Европ тивийн оршин суугчид архийг хамгийн ихээр хэрэглэдэг байна.