“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д Т.Аюурсайхан хоёр хүнээ, Х.Болорчулуун төрсөн дүүгээ багтаахаар зүтгүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д Т.Аюурсайхан хоёр хүнээ, Х.Болорчулуун төрсөн дүүгээ багтаахаар зүтгүүлжээ

Засгийн газраас хаврын чуулганы сүүлийн өдөр “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-аар батлуулсан. Тавантолгой төслийг эрчимжүүлэх ерөнхий сценарь батлагдсантай холбогдуулан ЗГХЭГ-ын харьяан дахь “Эрдэнэс Монгол” компаниас “Эрдэнэс Тавантолгой”-г гаргаж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, ТӨБЗГ-ын мэдэл рүү шилжүүлсэн билээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг дахин шинэчлэх шаардлага үүссэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн батлах байв. Гэвч хурал даргалагч нь ирээгүй, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хангагдаагүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Нөгөө талд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д томилогдох хүмүүсийн нэр дээр улс төрийн хүрээнд маргаан үүсч, эцэслэн тохирч чадахгүй байгаа учраас хурлыг зориуд хойшлуулсан гэх хардлага явсан билээ.

Үнэхээр ч сүүлийн саруудад эрх баригч намын нөлөө бүхий эрхмүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д “өөрийн хүн”-ээ томилуулах асуудалд ихээр анхаарч хөөцөлдсөн байна. Олон хүний эрх ашиг орсноос үүдэж, өмнө нь есөн ТУЗ-ийн гишүүнтэй явж ирсэн бүтцийг өөрчлөн, нийт 11 болгон нэмэгдүүлжээ. Ингээд ТУЗ-ийн гишүүнээр томилогдохоор нэр нь тодроод буй 11 хүнийг танилцуулж байна. Үүнд,

ТУЗ-ИЙН ҮНДСЭН ГИШҮҮД

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал

2. Сангийн яамны ТНБД С.Наранцогт

3. Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн

4. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

5. Тагнуулын Ерөнхий газар С.Эрдэнэ

6. Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг

7. ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ

ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮД

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр

2. “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ

3. МАН-ын  "Цэгцрэх Хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран

4. Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан нэгэн эрхэм

-Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН П.ӨЛЗИЙНАРАН, Б.ГАНХУЯГ НАРЫГ Г.ЗАНДАНШАТАР С.ЭРДЭНИЙГ ЗҮТГҮҮЛЖЭЭ-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд сар бүр 1.5-1.8 сая төгрөгийн цалин авдаг. Жилдээ тоотой хэдхэн удаа хуралдаж, Гүйцэтгэх захиралд шууд байдлаар чиглэл өгнө. Жилийн төлөвлөгөө, санхүүгийн холбогдолтой томоохон шийдвэрүүд энд гардаг билээ. ТУЗ-ийн гишүүд өндөр цалинтайгаас гадна өндөр эрх мэдэлтэй. Нөлөө бүхий том шийдвэрүүд гаргадаг ч  компанийн тухай хуулиар эргээд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Чухам тиймээс л ТУЗ-ийн гишүүдээр дамжуулан тодорхой шийдвэрүүд гаргахад нөлөөлөх нь улс төрчдөд ихээхэн ашигтай байдаг билээ.

Ерөнхий байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 70 хувийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, үлдсэн 30 хувийг ТӨБЗГ хариуцахаар Засгийн газраас шийдвэр гаргасан. Гэхдээ ТУЗ-ийн гишүүдэд гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга багтаасан нь Д.Сумъяабазар сайдад хэт эрх мэдэл өгөхгүй байх фракцийн зарчим үйлчилсэн аж.

Тухайлахад, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  өөрийн хүн болох С.Наранцогт, Н.Баярчимэг нарыг ТУЗ рүү оруулж дөнгөжээ. Харин Х.Мэргэний хувьд төмөр зам, тээврийн асуудлаар заавал төлөөлөл байх учиртай гэсэн үүднээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгээр оруулсан гэх тайлбар явж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  Тагнуулын ерөнхий газраас С.Эрдэнэ гэдэг хүнийг ТУЗ руу оруулсан аж. Тэрбээр ТЕГ-ын дарга Б.Гэрэлтэй нутаг нэг гэдэг утгаар аминчхан байдаг тул төлөөлөл багтаасан бололтой. Мөн тэрээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг чихэх санаачлага гаргасан ч бүтээгүй байна.

Энд машид сэргэлэн загнаж, Д.Ганхуяг, П.Өлзийнаран гэсэн өөрийн төлөөллөө ТУЗ руу чихэж чадсан УИХ-ын гишүүн бий. Тэр бол засаг төрөө унагалцах их үйлсэд оролцсоныхоо төлөө зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх удирдлагад өөрийн хүнээ тавиулсан Т.Аюурсайхан гишүүн. Т.Аюурсайхан гишүүн “Олон улсын зах зээлд IPO гаргаж буй компаниуд гүйцэтгэх захирлаа ТУЗ-д оруулдаг” гэсэн үгээр намынхаа удирдлагууд руу тасралтгүй утас цохиж байж Б.Ганхуягийг ТУЗ-д багтаахаар болсон аж. Харин намынхаа удирдлагуудад хандаж, байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж, тодорсоор ирсэн П.Өлзийнаран өмнө нь тус компанийн хараат бус гишүүн байж. Тэрээр энэ удаа бас л их самбаачлага гаргаж байж мултралгүй үлдсэн гэх.

ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал нар өмчлөгч байгууллагуудаа төлөөлсөн шинжтэй харагдаж байна. Мөн Д.Сумъяабазар сайд Тавантолгой төслийн гол ажлыг нугалан ажилласан гэгддэг өөрийн зөвлөх Т.Цогтбаярыг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилуулах санал өгчээ.

Мөнхүү хараат бус гишүүний тоонд УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг бие даагч байхад нь “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирлаар томилогдож, хэдэнтээ муу нэр зүүж явсан, түүний төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ багтсан байна. Тэрээр өмнөх ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хараат бус гишүүнээр багтаж байсан бөгөөд хасагдахгүй байх бүх лоббиг нь Х.Болорчулуун гишүүн идэвхийлэн хийсэн гэх яриа байна. Дараачийн сонин гишүүн бол сайд асан Р.Бурмаа. Тэрээр нэгэн үес Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр нь яригдаж байсан ч нам жим болж дарагдсан билээ. Эдгээр 11 хүн АТГ-д материалаа хэдийнэ хянуулжээ. Одоо ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн улс төрийн хүрээнд дахин өөрчлөгдөхгүй л бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлагдана гэсэн үг юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419