Хөлбөмөгийн алдарт "FC Barcelona" клуб өөрийн логоны шинэчилсэн дизайнаа албан ёсоор танилцуулжээ
2019 оноос эхлэн албан ёсоор ашиглагдаж эхлэх тус лого нь клубын уламжлалт логог эрс өөрчилж "FCB" гэсэн үсгүүдийг авч хаяснаар их энгийн загвартай болжээ.
Одоо байгаа логог тус клуб 2002 оноос хойш ашиглаж байсан байсан юм.
“Бид энэ санааг олох гэж жил гаруй ажилласан. "Barcelona" бол жирийн нэг баг биш. Амьдралын нэг хэсэг. Талбайд бид амжилт ялалт байгуулахаас гадна талбайн гадна ч гэсэн шинээр сэтгэж, бусдаас түрүүлж алхах ёстой” гэж клубын ерөнхийлөгч Жозеп Мария Бартомеу мэдэгдсэн байна.
Доорх зурагнаас та бүхэн 1899 оноос хойш "FC Barcelona" клубын лого хэрхэн өөрчлөгдөж ирсэнийг харна уу.