Газрын тосны үнэ дөрвөн жилийн дээд түвшинд хүрэв

Газрын тосны үнэ дөрвөн жилийн дээд түвшинд хүрэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагыг үл харгалзан дэлхийн олборлогчид олборлолтоо цаашид өсгөхгүй гэж шийдсэн. Гэвч үүний дараа буюу даваа гарагт газрын тос баррель нь 81 ам.долларт хүрсэн нь сүүлийн дөрвөн жилд тохиогоогүй өндөр үнэ боллоо. Саудын Араб тэргүүтэй ОПЕК, ОХУ тэргүүтэй тус картелийн бус олборлогч нар өнгөрсөн долоо хоногт Алжирт чуулсан уулзалтаараа газрын тос олборлолтыг зургадугаар сард тохиролцсон түвшнээс хэтрүүлэхгүй байхаар санал нэгдэв. Ираны эрчим хүчний салбарт тавьсан АНУ-ын хориг 11 дүгээр сараас хэрэгжих ёстой. Гэсэн хэдий ч уг хориг хэдийн Ираны газрын тосны экспортод цохилт болж, санхүүгийн шийтгэлээс эмээсэн худалдан авагч нар тус улсаас нефть худалдан авалтаа танаж эхлэв. “ОПЕК болон бусад олборлогч үйлдвэрлэлээ ихэсгэхээс татгалзсаны үр дүн зах зээлд илэрч буй хэрэг” хэмээн Commerzbank-ны Карстен Фриц тайлбарлаж байна. Brent Лондоны арилжаагаар баррель нь 81.20 ам.доллар хүрсэн нь өдрийн дотор 2.40 ам.доллараар өссөн дүн болов. Энэ нь 2014 оны эцсээр олборлолт дэлхийн эрэлтээс хэтэрч үнэ эрс унаснаас хойш тохиолдоогүй өсөлт юм.

Иранд тавьсан хориг бүрэн хэрэгжиж, нийлүүлэлт багасах ирэх оны эхээр баррелийн үнэ 100 ам.доллар давах байх хэмээн таваарын Trafigura биржийн нефтийн арилжаа хариуцсан тэргүүн Бен Люкок даваа гарагт Сингапурт болсон эрчим хүчний хуралдаан дээр анхаарууллаа. Нью-Йоркод АНУ-ын газрын тосны бенчмарк West Texas Intermediate баррель нь 1.30 ам.доллараар үнэд орж 72.08 хүрсэн нь долдугаар сараас хойш тохиолдоогүй өсөлт юм. Нэг хэвийн нийлүүлэлтээс үүдсэн үнэ өсөлттэй холбогдуулан ноён Трамп Саудын Араб тэргүүтэй ОПЕК-ийн гишүүдэд олборлолтоо өсгөж үнэ бариулах шахалт үзүүлж байна. “Монопол ОПЕК үнээ бууруулах ёстой” хэмээн ноён Трамп пүрэв гарагт Twitter-т жиргэжээ. Газрын тосны үнийн өсөлт арваннэгдүгээр сард болох дунд хугацааны сонгуулиас өмнө дотоодын шатахууны зардалд тусгалаа олох вий хэмээн АНУ-ын албаны хүмүүс болгоомжлох боллоо. Дэлхийн гол олборлогч нар хэт нийлүүлэлтэд дарагдсан зах зээлд тэнцвэр тогтоохын тулд олборлолтоо өдөрт 1.8 сая баррелиар бууруулахаар 2016 оны эцсээр тохиролцсон.

Гэтэл Венесуэлийн экспорт тасалдсаны дараа бусад улс олборлолтоо хэт багасгасан нь дэлхийн нийлүүлэлтийг хямраалаа. Хомсдлоос үүдэн олборлогч нар газрын тосны гарцыг хуучинхязгаарт нь сэргээж бариулахаар зургадугаар сард шийдвэрлэжээ. Ням гарагийн хуралдаанаар нефть экспортлогч орнуудын сайд нар олборлолтыг одоохондоо өнөөгийн түвшинээс хэтрүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. олборлогч нар зах зээлийн нөхцөлд нийцүүлэн олборлолтоо өдөрт нэг сая баррелиар нэмэгдүүлэх бололцоотойг Саудын Арабын эрчим хүчний сайд Халид Аль Фалих бүр зургадугаар сард мэдэгдсэн ч хагас дутуу хэрэгжсэн. Эдүгээ ираны экспортыг орлуулахын тулд гол олборлогч орнууд нийлүүлэлтээ хэр өсгөж чадах нь газрын тосны арилжаачид, эрчим хүчний салбарын шинжээч нарт асуулт болж хувирав. Газрын тосны зах зээлд нийлүүлэлт “тохиромжтой түвшинд байгаа”-г ноён Фалих ням гарагт тайлбарлаж байлаа. Үнэ өссөн ч худалдан авагч нарын төлөө энэ удаад олборлолт өсгөх шаардлагагүй хэмээн сайд үзсэн юм. “Асуудлын учир нь олборлогч улсуудад биш, нэрэх үйлдвэрлэл эрхлэгчдэд, эрэлт хэрэгцээнд байгаа” хэмээн тэрбээр анхааруулав. Юутай ч нийлүүлэлт тасалдах, зах зээлд гэнэтийн өөрчлөлт үүсэх үед “шуурхай” хариу барих бодлого шаардлагатайг сайд хүлээн зөвшөөрч байв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419