Нэгэн шудрага хайрын түүх
Нэгэн залуу зөрөөд өнгөрөх гайхам сайхан бүсгүйд анхны харцаар дурлаж гэнэ. Араас нь дөхөн очоод “Уучлаарай та надтай ярилцахад тавхан хором яг одоо гаргаж чадах уу?” гэж хэлж зүрхлэлгүй зөрөөд өнгөрчээ. Маргааш нь дахиад л таарч, Нөгөөдөр нь ч мөн адил. Цаг хугацаа сур харвах мэт өнгөрсөөр тэр хоёр хааяахан тааралдсаар авчиг залуу зориглож эс чадна.
Тэгтэл нэгэн өдөр залуу бүүр нэг шийдмэг гэгч нь өглөө босоод ажилдаа гарч гэнэ шүү. Замдаа өнөөх бүсгүйтээгээ ёс юм шиг л таарч гэнэ. Залуу бүсгүйн гараас атгангуутаа “Дагаад яв” хэмээгээд гэрийн зүг алхжээ. Тэр хооронд бүсгүй ч нэг их эсэргүүцэл үзүүлээгүй аж. Гэртээ орж ирээд Залуу: “Хогоо шүүрд бас шалаа угаа. Тэгж байгаад чамд төрсөн өдөрөөр чинь тоос сорогч авч өгнө өө. Өө тийм орой цуйван иднэ шүү. Хиртэй хувцас машинд чихээстэй байгаа, оймсыг нь гараараа сайн нухалж угаагаарай. Би найзуудтайгаа пиав ууж байгаад жоохон оройтож ирэх байх шүү. Ээ дээ тогоо хэмнээрэй дээ” гэчихээд гаран оджээ.
Бүсгүйн нүдэн жаргалтай инээмсэглэл тодорч амандаа дуу аялсаар ханцуйгаа шумалсан гэдэг.