Хятадыг сөрөхийн тулд АНУ $60 тэрбумыг зарцуулна

2018-09-26, 09:19 Цаг үе 989 0
Хятадыг сөрөхийн тулд АНУ $60 тэрбумыг зарцуулна

АНУ хөгжиж буй орнуудад 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах зорилго бүхий агентлаг байгуулахаар төлөвлөж байна. Үүнийг Вашингтоны зарим албаныхан тайлбарлахдаа эдийн засгийн дайнд ялахын тулд Хятадын өр зээл ашиглаж буй бодлогыг сөрөх стратеги хэмээжээ. Ажиглагчид энэ алхмыг сүүлийн 50 жилд хөгжиж буй орнуудад арилжааны зээл олгоход хийгдэх хамгийн том шинэчлэл гэж үнэлэв. Гадаадын хувийн хөрөнгө оруулалтын корпорацыг (OPIC) шинэ агентлаг болгон зохион байгуулж, хувьцаанд хөрөнгө оруулах аж.

Өнөөгийн байдлаар OPIC зөвхөн өрийн бичиг худалдан авч байгаа нь Европын хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудтай харьцуулахад давуу талаа алдаж байна гэж үзсэн юм. OPIC-ын ерөнхий захирал Рей Вашборн Financial Times сонинд ярихдаа, Хятадууд зээлийг эзэмшил болгох хөтөлбөр хэрэгжүүлж, өрийн гинжинд оосорлуулсан улс орнуудыг бий болгож байгаа нь эдийн засгийн дайны хэлбэр хэмээн онцлов. OPIC-ын зээлдүүлэх хязгаарыг хоёр дахин нэмж, 60 тэрбум ам.долларт хүргэснээр хувьцаанд хөрөнгө оруулах боломжийг нээж, бусад хөгжлийн сангуудтай адил түвшинд ажиллах аж.

Шинэ зах зээлийн асуудлаар зөвлөдөг, Вашингтонд байрлалтай KRL фирмийн захирал Рива Левинсон уг төслийг 11 дүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиас өмнө батална гэдэгт найдаж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Энэ бол АНУ өөрийн компаниудаа хөгжиж буй орнууд дахь арилжааны байлдаанд дэмжих ёстойг хүлээн зөвшөөрсөн анхны бодит алхам. Учир нь Хятад улс бүгдийг хамчихаад байгаа” хэмээв. Хөрөнгө оруулалтыг хөгжилд ашиглах тухай хуулийг наймдугаар сард төлөөлөгчдийн танхимаар батлахад хоёр намын төлөөлөл хоёул дэмжсэн юм.

OPIC-ыг өөрчлөн олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац болгон зохион байгуулна. Уг хуулийн төслийг боловсруулахад оролцож байгаа хүмүүсийн ярьснаар энэ алхам хувийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, Хятадын өрийн дипломат арга барилыг сөрөхийн сацуу АНУ-ын татвар төлөгчдөд орлого оруулах зорилготой гэнэ. Наймдугаар сард 16 сенатч хамтран Сангийн сайд Стивен Мнучинд илгээсэн захидалдаа “Олон улсын валютын сан Хятадын дэд бүтцийн гэгдэх мөлжигч зээлийн улмаас хүндрэлд орсон улсуудыг аврах ажиллагаа явуулж байна” хэмээн шүүмжилсэн.

Уг захидалд Хятадууд Африкийн Жибути улсын ачааны боомтыг эрхэндээ авсныг дурдсан. Өнгөрсөн онд Бээжин гадаад дахь анхны цэргийн баазаа Улаан тэнгисийн эрэгт Жибутийн нутагт байрлуулсан. Ноён Вашборн энэ талаар “Хятадын улсын компаниуд гадаад бодлогынх нь нэг хэсэг болж, Хятадын төрийн эрх ашгийн үүднээс ажиллаж, хяналтаа өргөжүүлж байна” хэмээн сэрэмжлүүлэв. Зарим улс Хятадын зээлийн арга барилд эргэлзэж эхэлсний дотор долдугаар сард Малайз 22 тэрбум ам.долларын өртөгтэй Хятадын дэмжлэгтэй төслийн санхүүжилтыг эргэн шалгахаар болсон.

Африкийн зарим орны иргэд Хятадын зээлийг улс орноос илүү авлигач түшмэдүүдэд ашигтай гэж шүүмжилдэг. Ганын ардчилсан хөгжлийн төвийн захирал Кваси Премпех “Хятадууд Африкийн улс төрийн дээдэстэй дотносдог ч ард түмэнд нь тэгж ханддаггүй. Африкийн элитүүд тэдэнтэй бизнес хийдэг ч ил тод байдал үзэгддэггүй. Хүн амын түвшинд Хятадууд өрнөдийнх шиг зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх чадваргүй” хэмээн өгүүлсэн юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419