Есдүгээр сарын 24-ний өдөр Молдавын ерөнхийлөгч Игорь Додоны эрх мэдлийг түдгэлзүүлж, огцруулах шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргажээ.
Молдавын Ерөнхий сайд Павел Филиппийн парламентийн гишүүдэд нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Игорь Додон батлахаас татгалзсанаар түүний эрхийг ийнхүү түдгэлзүүлэх болжээ.
Додоны эрхийг түдгэлзүүлснээр парламентын спикер, Ерөнхий сайд Павел Филип нарын аль нэг нь дээрх яамдын сайд нарыг батлах эрхтэй болох аж.
Молдавын хуулийн дагуу ерөнхийлөгч ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшсэн хүнийг нэг удаадаа түдгэлзүүлэх эрхтэй байдаг. Хэрэв тухайн хүний нэрийг ахин дэвшүүлэх юм бол Ерөнихийлөгчөд ахин түдгэлзүүлэх эрх байдаггүй юм. Харин Ерөнхийлөгч Додон парламентын гишүүдэд нэр дэвшсэн хүмүүсийг дөрөв дэх удаа түдгэлзүүлсэн учраас нөхцөл байдал иймд хүрчээ.