Замын-Үүд үү, замын садаа уу?

Замын-Үүд үү, замын садаа уу?

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт өмнөд хөрштэй хийх худалдаа наймааны гол зангилаа бүс. Цаг үе чөлөөтэй болж, зах зээлд шилжсэн 1990-ээд оноос хойш уг боомтоор монголчууд цувж, ачаа бараа зөөж эхэлснээс хойш 30 шахам жил өнгөрчээ. Монголчуудын өргөн хэрэглээний барааны 70-80 хувь зөвхөн Замын-Үүдээр дамжин ирдэг гэж бодохоор ачаалал, хөл хөдөлгөөн ямар байх нь ойлгогдох байх. Энэ боомтоор өдөр 6-8 мянган хүн, 8001000 машин хил нэвтэрч, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хувцас хунараас авахуулаад барилгын материал, цахилгаан бараа, хоол хүнс гээд есөн шидийн юм зөөсөөр байна.

Өнгөрсөн жил Замын-Үүдээр 1.1 сая тонн ачаа төмөр замаар гарсан нь түүхэнд байгаагүй амжилт болсон гээд тус боомтын ач холбогдлыг тодотгох баримт олон. Өнгөрсөн жилүүдэд Замын-Үүд сум болон Эрээн хотын хөгжлийн ялгаа ямар түвшинд хүрсэн талаар бид олонтаа ярьсан. Тиймээс энэ сэдвийг түр орхиё. Харин хоёр боомтоор нэвтрэх хурд, үйлчилгээний чанар зайлшгүй яригдах ёстой сэдэв болоод удлаа. Манай хил, гаалийнхны хүнд суртал, техник тоног төхөөрөмжийн доголдлын талаар наймаа эрхлэгчид байнга гомдоллодог ч олигтой ахиц дэвшил гарсан зүйл огт алга.

Наймаачдын хувьд өглөөний 07 цагт Замын-Үүдэд буусан даруйд хамаг хурдаараа хил давж, бараагаа цуглуулах гэж яардаг. Өдөртөө багтаад буцан хилээр гарч, орой 18 цагт хөдлөх галт тэргэнд амжиж суухын тулд яарахаас ч аргагүй. Ингээд Эрээний захаар өдөржин хэсэж, хэдэн цаасандаа хэрэгтэй бараагаа цуглуулсны дараа Монголын хилээр нэвтрэх гэж үйлээ үзнэ дээ. Учир нь эндхийн дотоод сүлжээ ямар ч үед тасрах эрсдэлтэй тул гэнэтийн сюрпризэд бэлэн байх ёстой. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 12-ны өдөр интернет сүлжээ нь бараг хоёр цаг тасалдсаны улмаас олон хүн галт тэрэгнээсээ хоцроход хүрэв. “Өдрийн 16.00 цагт сүлжээ тасраад 17.40-д ирсэн. Бид урдуур сэдэв болоод удлаа.

Манай хил, гаалийнхны хүнд суртал, техник тоног төхөөрөмжийн доголдлын талаар наймаа эрхлэгчид байнга гомдоллодог ч олигтой ахиц дэвшил гарсан зүйл огт алга. Наймаачдын хувьд өглөөний 07 цагт Замын-Үүдэд буусан даруйд хамаг хурдаараа хил давж, бараагаа цуглуулах гэж яардаг. Өдөртөө багтаад буцан хилээр гарч, орой 18 цагт хөдлөх галт тэргэнд амжиж суухын тулд яарахаас ч аргагүй. Ингээд Эрээний захаар өдөржин хэсэж, хэдэн цаасандаа хэрэгтэй бараагаа цуглуулсны дараа Монголын хилээр нэвтрэх гэж үйлээ үзнэ дээ.

Учир нь эндхийн дотоод сүлжээ ямар ч үед тасрах эрсдэлтэй тул гэнэтийн сюрпризэд бэлэн байх ёстой. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 12-ны өдөр интернет сүлжээ нь бараг хоёр цаг тасалдсаны улмаас олон хүн галт тэрэгнээсээ хоцроход хүрэв. “Өдрийн 16.00 цагт сүлжээ тасраад 17.40-д ирсэн. Бид урдуур зогсож байсан тулдаа вагондоо ам мөлтөс амжиж суусан юм. Бидний ард хорь, гучин машин үлдсэн гээд бодохоор 100 шахам хүн тэр өдөр вагондоо сууж чадалгүй хоцорсон” хэмээн Нарантуул захад бэлэн хувцас зардаг Мөнх хэмээх бүсгүй ярив. Харин Бөмбөгөр захад хувцасны лангуу түрээсэлдэг 32 настай Б “Замын-Үүдэд сүлжээ байнга тасардаг.

Үүнээс болж хүмүүс вагоноос хоцрох нь энгийн үзэгдэл болсон. Би хүртэл нэг удаа хоцорч байлаа. Бараг долоо хоног бүр сүлжээ нь тасардаг юм билээ. Заримдаа хурдан янзалчихна. Харин заримдаа хоёр цаг ч хүлээх тохиолдол бий. үнэхээр хэцүү. Биднийг хилээр гарах болгонд орон нутгийг хөгжүүлэх санд орно гээд мянган төгрөг хураадаг. Ядаж тэр мөнгөөрөө сүлжээгээ янзалж, чирэгдэлгүй үйлчилж болдоггүй юм байх даа” хэмээн бухимдангуй өгүүлэв.

Хил дээр саатаж, галт тэрэгнээсээ хоцорсон хүмүүсийн хувьд тэндээ хоноглох, эсвэл 15-20 мянган төгрөгөөр такси хөлслөн Сайншанд хүртэл давхиж, галт тэргээ гүйцэх гэсэн хоёр сонголттой тулгардаг байна. Хэрэв сумын төвд үлдэхээр бол зочид буудлын хөлс, хоолны зардлаас гадна хамгийн гол нь бүхэл бүтэн нэг хоног алдана. Иймд хүмүүс ихэвчлэн хоёр дахь замыг сонгодог аж. Сайншанд хүртэл шунгинах таксинууд хэдийнэ байраа эзлээд тэднийг хүлээж байдаг гэнэ. Өдөр болгон л хүмүүс хилийн арчаагүй байдлаас болж хэдэн арваараа галт тэрэгнээс хоцордог болохоор үйлчлүүлэгч ихтэй байдаг аж. 

Нэг хүн хамгийн багадаа 15 мянгын нэмэлт зардал ийнхүү гаргаж байна. Тэгээд ганц өдөрт 100 шахам хүн хоцорч байна гэхээр сүлжээний доголдлоос болж ямар их үргүй зардал урсаж буй нь харагдах байх. Энэ байдал долоо хоногт 1-2 удаа давтагддаг хэмээн наймаачид гомдоллож буй. Тэгэхээр жижиг мэт асуудлын цаана том дарамт бий болж, жирийн иргэдийн мөнгө хий дэмий урссаар байгаа юм.

• Монголчуудын өргөн хэрэглээний барааны 70-80 хувь зөвхөн Замын-Үүдээр орж ирдэг.

• “Замын-Үүдэд сүлжээ байнга л тасардаг. Үүнээс болж хүмүүс вагоноос хоцрох нь энгийн үзэгдэл болсон” гэв.

• Хоцорсон хүмүүс 15-20 мянган төгрөгөөр такси хөлслөн Сайншанд хүртэл давхиж, галт тэргээ гүйцдэг.

Уг нь Замын-Үүд бол Монгол орны бусад 330 гаруй сумтай харьцуулахад онцгой бүс нутаг. Бидний өргөн хэрэглэдэг ихэнх бараа энэ боомтоор орж ирдэг болохоор анхаарлаа сайн хандуулдаг, түргэн үйлчилдэг, бэрхшээл гарахад шуурхай шийддэг байх ёстой. Эрээн хот шиг өндөр хөгжилтэй болгоотох гэж шаардахаа больё. Ядаж интернет сүлжээгээ асуудалгүй болгочихвол бага ч гэсэн дэвшил авчрах гээд байна. Энэ талаар Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяртай холбогдож тодруулахад “Хил хяналтын байгууллага босоо удирдлагатай байдаг.

Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 0108 дугаар анги яг энэ сүлжээний асуудлыг хариуцаж байгаа. Шилэн кабелийнхаа хүчин чадлаас болоод сүлжээ доголдох, саатах асуудал гардаг. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Орон нутгийн зүгээс энэ асуудлыг шийдэхэд эрх мэдэл хүрдэггүй болохоор яах ч аргагүй байна” хэмээн тайлбарлалаа.

Харин асуудлыг гардан хариуцаж буй 0108 дугаар ангийн дарга, хурандаа А.Энхтөртэй холбогдоход “Наад гомдол гаргасан хүнээ Замын-Үүдэд дагуулж ирээд ямар учир шалтгаантайг асууж тодруулаарай” гэсэн үл бүтэх хариу өгөөд утсаа таслав. Уг нь тэднийг газар дээр нь тулгарсан асуудлыг шийд гэж энэ албан тушаалд томилсон баймаар. Гэвч иргэдэд асар их түвэг чирэгдэл учруулчихаад санаа зовсон шинжгүй утсаар даналзаж байгаа нь дэндүү харамсалтай.

Өнгөрсөн зун Ерөнхий сайд У.Хүрэлсүх Замын-Үүдэд очиход дарга нар нь орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтаа ам уралдан магтаж, чухам л жаргалын диваажин болсон мэт мэдээлэл өгч байв. Бүс нутгийн ложистикийн төвийн бүтээн байгуулалт 85 хувьтай байгаа л гэнэ. 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо л гэнэ. Харин Ерөнхий сайдыг ирэхэд том том бүтээн байгуулалт ярьж угтдаг хурган дарга нарын ажил бодит байдал дээр ямар байгааг хүн бүр хэлж байна.

“БНХАУ-ын Эрээний боомтоос Монгол Улсын Замын-Үүдийн боомт руу нэвтрэхэд жижигхэн лонх руу орж ирж байгаа юм шиг санагддаг. 1990-ээд оны үйлчилгээ, нөхцөл байдал яг хэвээр байна. Хоёр автобус буюу 90 орчим хүн орж ирэхэд л жижиг заал нь дүүрчихдэг. Гэтэл зорчигчдын урсгал нэмэгдсээр. Тийм учраас Замын-Үүд боомтын хүчин чадлыг сайжруулах талаар онцгой анхаарах ёстой” хэмээн тус сумын Засаг дарга Н.Алдарбаяр нэгэн ярилцлагадаа өгүүлж байв.

Үнэхээр түүний хэлсэнчлэн Эрээний боомтын цэлийсэн заалнаас гараад Монголын хилээр орж ирэхэд оготны нүх шиг санагддаг нь нууц биш. Яарч адгасан хүмүүс энэхүү жижиг зааланд “алаан” болж, нэгнийхээ урд орчих гээд үзэж тарна. Гэтэл дайран дээр давс гэгчээр сүлжээ нь байсхийгээд тасалдаж, олныг зутраасаар байна. Сүлжээний доголдол гэх өчүүхэн асуудлаа шийдэж чадалгүй өнөөг хүрч байгаа нөхөд монголчуудыг хэдэн онд аялуулаад байна вэ. Чаддаггүй нэгний ажлыг чаддагт нь шилжүүлэх цаг болсон бус уу. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419