Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх

Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх

Өнөөдөр Төрийн ордонд “Тархи судлал-XXI зуун” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор жил бүр Нобелийн шагналтнуудыг урьж чуулган зохион байгуулж буй нь энэ билээ.

Тус чуулганы ерөнхий илтгэгчээр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцов.

Мөн тархи судлалын чиглэлээр мэргэшсэн, энэ салбарыг сонирхдог Монгол эрдэмтдээс гадна Норвеги, Швейцарь, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ-аас эрдэмтэд хүрэлцэн иржээ.

Энэ өдөр Нобелийн шагналт, тархи судлаач Эдвард Мозер Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд сэдвээр, “Нейросайнс” шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма Хүний оюун ухаан ба хүний тархины хувьсал сэдвээр, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан сэдвээр лекц уншив.

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИЛГЭЭЛТ ИЛГЭЭВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод илгээлт илгээв. Тэрбээр илгээлтдээ: “Хүндэт зочид оо, Эрхэмсэг хатагтай ноёд оо, Нобелийн шагналтны хүндэтгэлийн лекцэнд морилон саатсан Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн өсөлтийн эх сурвалж нь эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилч хөдөлмөрч монгол хүн билээ. Монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэхийг төрийн бодлогоор дэмжих учиртай.

Улс орны хөгжлийн түүчээ, үнэт тулгуур бол эрдэмтэн судлаач, мэдлэг бүтээгчид мөн. Монголчууд хүчирхэг байх үедээ эрдэмтэн мэргэдээ сонсдог байж, эрдэмтэн мэргэдээ сонссон үедээ хүчирхэг байжээ гэдгийг түүхчид хэлдэг юм.

Манай улс тогтвортой хөгжлийг эрхэмлэж, хэрэглэгч орноос бүтээгч орон болохыг эрхэм зорилгоо болгож байна. Иймд эрдэмтэн судлаачдын бүтээсэн мэдлэгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрвүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо хязгаарлашгүй их билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хүн төрөлхтний уураг тархины нууцыг танин мэдэх оролдлого нь соёл иргэншил, хүний тархины суурь ойлголтыг тайлбарлахын сацуу ирээдүйн шинжлэх ухаан болох сансар судлал, хиймэл оюун ухаан, анагаах ухааны шийдвэрлэгдээгүй асуудлуудын оньсыг тайлж, хариултыг олох асар өргөн хүрээний ач холбогдолтой. Шинжлэх ухааны олон салбаруудаас XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй “Тархи судлал” буюу Нейросайнсын шинжлэх ухаан нь биологи, математик, философи зэрэг олон салбар дундын уулзвараас урган гарчээ.

Энэ жил “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцэнд оролцохоор Норвеги улсын нэрт эрдэмтэн, Анагаах ухаан-Физиологийн салбарын 2014 оны Нобелийн шагналтан, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, тэргүүн дэд ерөнхийлөгч Стефани Рошфуко, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма зэрэг шилдэг тархи судлаач эрдэмтэн, хүндэт зочид айлчилж байгаад гүн талархал илэрхийлье. Та бүхэн их түүхийн өлгий, эх газрын цээжинд орших дэлгэр Монгол оронд минь тухлан саатаж, манай улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулахаар дахин дахин ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай улс дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах, шинжлэх ухааны мэдлэгийг эх орондоо бүтээхэд залуу эрдэмтэн судлаач Та бүгдийн оролцоо их юм. Хурлын хүндэтгэлийн лекцэд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд маань нэрт эрдэмтдийн илтгэлээс мэдлэг оюун, эрдэм шинжилгээний цар хүрээгээ тэлж, ихийг бүтээх сэдэл, эрч хүчийг авах болов уу.

Бид дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж нээлттэй бөгөөд тархи судлалын шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэн төлөвшүүлж чадах эсэхийг гагцхүү эрдэмтэн судлаач Та бүгдийн хичээл зүтгэл тодорхойлно.

Иймд шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болон хөгжиж буй тархи судлалын салбарын нууцыг тайлах урт үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс их амжилтыг хүсэж, Та бүхэнд томоохон найдлага хүлээлгэж байна. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

-ТАРГАЛАЛТЫН ГОЛ ШАЛТГААНЫГ ТАРХИНААС ХАЙХ ЁСТОЙ-

 “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож буй Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер хэлэхдээ “Би өнгөрсөн 30 жилийг тархи судлалд зарцуулж байна. Тэр дундаа тухайн хүн хэрхэн чиглэлээ тогтоож, орон зайн баримжаа авдаг, яаж ой тогтоолтоо удирддаг талаар судалсан. Бид энэ судалгаагаар дамжуулж эмчилгээгүй гэгдээд байгаа мэдрэлийн гаралтай өвчлөл, альцгеймер өвчлөлийг эмчлэх арга замыг судалж байна. Магадгүй тав, арван жилийн дараа эмчлэх арга замууд нээгдэх байх” гэв.

Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти “Хүн компьютер хоёр хоорондоо маш олон зүйлээр уялдаа холбоотой болж байна. Жишээ нь, компьютерийг хүний тархитай холбоод, тухайн хүний тархинд болж байгаа үйл явц, бодлыг тодорхой хэмжээгээр ойлгож унших боломж нээгдэж байна. Үүнээс гадна тухайн хүний хиймэл эрхтнийг оюун ухаантай нь холбосноор өөрийнхөө оюун ухаанаар хиймэл эрхтнээ удирдах зэрэг шинжлэх ухааны ололт тархи судлалын салбарт нэвтэрсээр байна. Энэ нээлт нь мэдээж бүрэн саатсан, эсвэл гар хөлөө тайруулсан хүмүүст хамаарна.

Мөн томоохон эмийн компаниуд өнгөрсөн 20 жилийн турш тархи, мэдрэлийн эм бэлдмэлийг сайжруулахын тулд асар их хөрөнгө оруулсан. Гэвч тархи судлал өөрөө маш хэцүү салбар учраас олон тооны шинэ бүтээгдэхүүн гаргаж авч чадаагүй” гэв. АШИУС-ийн харьяа ахлах сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар хэлэхдээ “Тархи судлал дотор маш олон салбар багтдаг. Сэтгэц, мэдрэл, дүрс оношилгоо, тархинаас удирдлагатай хүний биеийн бүх асуудал багтана. Жишээ нь, бизнесмен хүний шийдвэрийг судлахын тулд эрдэмтэд тархийг нь судална. Хоёрдугаарт, маркетингийг яаж хийвэл хүнд хүрэх вэ гэдэг асуудал ч тархи судлалд хамаарна. Харин би хүний хоолны дуршил хэрхэн зохицуулагддаг вэ гэсэн сэдвийг судалдаг.

Хоолны дуршлаас үүдэж таргалалт бий болдог. Дэлхий дээр хавдар, таргалалт хоёр хамгийн их байна. Таргалалт дангаараа амь насанд хүрэхгүй ч маш олон өвчний хоёр дахь шалтгаан болдог. Таргалалтын гол шалтгааныг тархинаас хайх ёстой.

Хүн зарцуулж байгаа энергиэсээ илүү их калори авахаар таргалдаг. Үүнийг яагаад ухамсартайгаар зохицуулж чадахгүй байна вэ гэхээр бидний олон зуун жил бүрэлдэж тогтсон тархин дотор энерги байх ёстой, тэр нь удаан хугацаанд хадгалагдах ёстой. Энерги аль болох их байх тусам сайн байх ёстой гэсэн мэдрэмж хүн бүрт байдаг. Өөрөөр хэлбэл, хүн энерги хуримтлуулах тал дээр маш сайн тогтолцоотой.

Энерги зарцуулах тал дээр хангалтгүй байна. Хүн өдөрт гурван удаа хооллодог болоод 200 орчим жил болж байна. Гэтэл хүний хөгжил маш урт хугацаанд үргэлжилсэн. Өнгөрсөн хугацаанд хүний тархи яаж их энерги олж авах вэ гэдэг тал руугаа хөгжсөнөөс биш илүүдэл энергиэ хэрхэн зарцуулах вэ гэдэг талаасаа хөгжиж амжаагүй байна. Бид таргалалттай тэмцэхийн тулд амьдралын хэв маяг, хоолны сонголтоо тэр чигээр нь өөрчлөх ёстой” гэв.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419