Өмнөд Солонгост ажил хийхээр очсон залуу бодит үнэнийг илчиллээ

Өмнөд Солонгост ажил хийхээр очсон залуу бодит үнэнийг илчиллээ

Солонгост ирээд хэдхэн хонов. Харийг зорьж амьдралаа өөд нь татах санаатай нэгэн Корей нарын зарц. Би Монголд төрийн албанд 6 жил ажилласан. Сардаа гар дээрээ 470-500 н хооронд авна. Муулаад байдаг төрийн албаныхан яг үнэндээ 80 хувь нь над шиг л амьдардаг.

Би гэхэд эмнэлэгт ажилласан. Эмч багшийн амьдрал хэцүү байна гэж нийгмээрээ ярина. Үнэндээ эмнэлэгт эмч нар сургуульд багш нар арай дориун цалинтай нь. Мэдээж тэд илүү боловсорсон хүмүүс болохоор аргагүй. Харин бусад ажилтан албан хаагчид оршин байдаг гэдгийг манайхан мэддэггүй дурсдаггүй.

Манайх гэдэг айл 3 хүүхэдтэй. Цалин авч ажил хийж байгаа ч гэсэн амьдрал яг уруудах процессоор явагдаж байв. Хуримын бөгж минь сүүлийн 3 жил ломбарднаас салсангүй. Солонгост мөнгө олно. Тийшээ явж ажил хий гэсэн яриаг олон жилийн өмнө сонсож байсан ч би нэг их тоож байсангүй. Цагаа тулахаар цаг үе хоолой боохын алдад бууж өгөхөөс яалтай. Ингээд л явахаар шийдлээ. Барилгын ажил нь маш хүнд ганц минут зогсвол загнуулдаг. Мөнхийн хөдлөж байх ёстой гэх үгсийг олон сонссоор ирэв.

Гэрт маань байдаг 5 кг н туухайг эс тооцвол оффисын ажилтай надад өөр өргөсөн юм байхгүй. Ингээд л ирээд хар ажил өнөөх барилгадаа очиж үзлээ дээ. Олигтой хийхгүй бол маргааш гологдоно. Тэгээд ажилгүй мөнгөгүй гэж бодсоор нэлээн гүрийгээд л дайраад байв. Хий гэснийг нь ойлгоод цуг яваа Монголчуудаа дагаад л аль болох зүгээр зогсохгүй хөдлөөд л байв. Хөлс гэж уяа морь шиг цутгана. Каскаа тайлбал торгуулах болохоор ханцуйгаараа нэг шудраад л гүрийсээр. Ажил өглөөний 7 цагт эхэлж өдрийн 4 цаг өнгөрөөд бууна. Орой тийшээ гарын хүч суларч байна. Нэг өвгөн Со намайг том гэдэстэй гээд л байв. 80 кг жижигхэн гэдэстэй шд би хаха.

Тухайн үедээ инээлдээд өнгөрсөн ч маргааш намайг авсангүй жийгдэв. Тэр орой хамгийн сайхан нь ажлаасаа буугаад гар дээрээ шууд цалингаа авав. Ажлын маань үнэлгээ 130.0 мянган вон бөгөөд ажил олгогч самушлын эзэн 10 хувийг авна. 117 мянга. Монгол мөнгөөр 234 мянга. Ганцхан өдөрт сарын цалингийн талыг олчихов. Маргааш нь гологдсон ч дараагийн 4 өдөр өөр барилга дээр ажиллав. 120 бөгөөд 10 хувиа өгөөд 108 г авна. Со д ирээд 7 хонохдоо 5 өдөр борлогдож 2 өдөр жийгдсэнээр. 2 сарын цалингаа 5 хоногт олчихсон байдаг байгаа. Манай Монгол нээрээ арай байнаа. Би ганцаараа ингэж явсан бол миний буруу би дурдахгүй. Гэтэл энд арав хорь гучин мянга байна.

Ихэнх нь үр хүүхэдтэй амьдралтай улс. Үр хүүхдүүдийнхээ дэргэд өсөж торних эгдүүтэй ааш зан үйл хөдлөлийг нь хором бүр харж суух шиг жаргал байхгүй. Бид энд нас яваад мөнгөтэй болоод харих ч хүүхдүүдийнхээ хамгийн гоё хөөрхөн эгдүүтэй мөчүүдийг үзэхгүй өнгөрөөнө. Юу ч байгаад бид цаг хугацааг худалдаж авч ухрааж чадахгүй. Энд Со нарт толгойгоо эргэтэл загнуулж байхдаа МАНАН-ын өлөн бөөснүүдийг хичнээн үзэн ядав. Тэд нарт ганцхан хувь ичих нүүр санаа зовох сэтгэл хүн чанар байсан бол 10 удаагийн хулгайгаа 2 удаад нь больсон бол Монголчууд дэлхийгээр нэг тарж газар газар ингэж явах байсан гэжүү. Эмч багш цагдаа юу юу байдаг билээ.

Монголын боловсролтой масс энд багагүй байна. Хүүхнүүд нь айлын шал жорлонг гялтайтал угааж хурууны өндөг нь цэврүүтээд л. Эрчүүд нь эндхийн хамгийн боловсролгүй улсуудад загнуулан барилга дээр хог шүүрдэж новш хог хаягдлыг нь зөөж л явна даа хөөрхий. Энд бидэнд томроод байгаа Со нар хүнд санаагаа зөв тайлбарлаад өгч чадахгүй хашгирч орилохоос өөр ид шидгүй ямар ч боловсролгүй зайрмагныхаа гялгар уутыг хотын төвд машины цонхоор шиддэг улс. Бидний үе ингээд өнгөрдөг байж. Хойч үедээ илүү сайхан улс үлдээхийн төлөө бүгд шүгэл үлээгч буруу амиа бодогч бэртэгчин улсуудыг шүүмжилж ичээж байгаасай.

Бид л дуугай чимээгүй байвал дараа үе маань бидний яг энэ замналаар явахад ойрхон байна. Буруу шударга бус юмыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Хүүхдүүд маань ч худал барилддаг бөх үзээд таашаал авдаг бидний тэнэг мангар үеийг битгий давтаасай. Нэвт норсон ажлын гутал минь. Цааш нь болий доо. Агсам тавьж байгаа юм шиг санагдчихлаа ахахаха.

813
таалагдаж байна

61
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419