Усаа ашиглахгүй бол улсаараа тоггүйн зовлонг дахиад ч амсана

Усаа ашиглахгүй бол улсаараа тоггүйн зовлонг дахиад ч амсана

Манай эрчим хүчний систем дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буйг хэдхэн хоногийн өмнө бид дахин мэдэрлээ. Эрчим хүчний системийн найдвартай байдал хөгширсөн хэдэн нүүрсний станцын бөгтөр нуруун дээр тохогдчихсон. Станцууд нь элэгдэж, турбинууд нь хуучирсан систем өнөөдөр бидний хэрэглээг дөнгөн данган торгоож байна. Газар дороо нүүрс, занар, ураны асар их баялагтай, газар дээрээ нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй Монгол улс XXI зуунд лаатай суухад ойрхон байгаа нь эмгэнэл ч юм шиг.

Олон улсын жишгээр эрчим хүчний үйлдвэрүүд 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой байтал манай цахилгаан, дулааны станцууд өвөл, хаврын цагаар байдаг чадлаа шавхаж дуусдаг. Тэгээд ч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж дийлэхээ больсон тул монголчууд цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө импортолж сууна. Бид өнөөдөр цахилгааны хэрэглээ өсдөг оргил ачааллын үед ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч импортолж, амиа аргацаадаг. Нэг кВт цаг цахилгааныг дунджаар 7-8 центээр, зарим үед бүр 13 центээр худалдан авдаг. Харин хүн амын хэрэглээ буурмагц илүүдсэн эрчим хүчээ бараг хоёр цент хүрэхгүй үнээр хойд хөршид “бэлэглэчихдэг”. Өглөө өсөж, өдөр буураад, үдэш өсдөг “салхи” шиг эрэлтийг манай хөгшин турбинууд хамхуул шиг дагаад байж, чаддаггүй.

 

Тиймээс хэлбэлзлээ нөхөхийн тул хойд хөршөөс ийнхүү цахилгаан гуйхаас өөр аргагүй. Уг нь улс орнууд энэ хөшүүн байдлаа усан цахилгаан станцаар уян болгодог. Нүүрсний станц 4-5 цаг галлаж байж эрчим хүч үйлдвэрлэдэг бол усных товчлуур дарах төдийд л тог үйлдвэрлэж эхэлдэг. Хэрэв үйлдвэрлэл нь хэрэглээнээс хэтэрвэл хэсэг зогсоож, дахин ажиллуулж болдог “элдэвтэй” технологи. Өөрөөр хэлбэл, хэрэглээндээ тохируулан эрчим хүч үйлдвэрлэдэг хамгийн тогтвортой (нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад), уян хатан систем бол усан цахилгаан станц. Тиймээс улс орнууд усыг эрчим хүчнийхээ уян тохируулга болгон ашигладаг байна. Гэвч төв Азийн усны хагалбарт оршдог манай улс үүнийг дорвитой ашиглаж чадалгүй өдий хүрлээ.

Уг нь усан цахилгаан станц манай зах замбараагүй эрчим хүчний системд тохируулга хийж чадна гэж салбарынхан хэлдэг юм. Гэтэл энэ тохируулгагүйн гайгаар Монгол улс татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг жил бүр урсгасаар буй. Энэ онд л гэхэд төвийн бүс 50 гаруй тэрбум төгрөгөөр ОХУ-аас эрчим хүч импортлохоор төлөвлөж байна. Уг нь Эг, Шүрэн, Дөргөн, Тайшир гээд усан цахилгаан станцуудын нэрийг монголчууд бараг андахгүй болсон. Гэвч бидний чихнээ хоногшсон эдгээр станцаас нүдэнд харагдахаар сүндэрлэн боссон нь ховор. Нэг Засгийн газар нь зүтгүүлж, нөгөө нь гацаасаар эдгээр төслүүд цаасан дээр л цаг хугацааг элээж байна.

 

Бас “байгалиа хамгаалъя” хэмээн баахан бархирдаг “эх орончид” эдгээр станцыг бариулалгүй өдий хүрлээ. Тогтворгүй улс төр, усан цахилгаан станц барихыг улаан цээжээрээ эсэргүүцэгчийн “гавъяагаар” өнөөдөр Монгол улс гал алдахад тун ойрхон байна. Гэсэн атлаа эрчим хүчээ азид экспортолно, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээнийхээ 30 хувийг хангана гэсэн бадрангүй зорилт тавьчихсан. Одоогийн байдлаар бид эрчим хүчний хэрэглээний 10 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. 2019 оны эцэст сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300 Мвт-д хүрэх төлөвтэй.

Үнэнийг хэлэхэд усан цахилгаан станц байгуулах нь монголчуудын дунд төдийгүй Орос, Монголын хооронд хоёр туйл мэт маргаан дагуулдаг. Урсгал усыг ашигласнаар монголчууд эрчим хүчний хараат байдлаас ангижирна. Мөн цахилгаан үйлдвэрлээд зогсохгүй усны нөөц бүрдүүлдэг. Зөвхөн Эгийн голын усан цахилгаан станцыг барихад уртаараа хөвсгөл нуурын дайтай нуур үүсэж, аялал жуулчлал, газар тариалан гээд ус дагасан амьдрал цэцэглэх таамагтай. Наад зах нь тэр орчмын агаарын чийгшил нэмэгдэж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ дээшилнэ. Үүгээр зогсохгүй урсгал усанд менежмент хийж, үерийн аюулыг хүртэл тогтоон барьж дөнгөдөг.

 

Ус даган амьдардаг урд хөрш хөх мөрөн дээрээ 20 орчим станц босгосон. Ингэснээр нэгэн цагт хэдэн мянган хүнийг хуу хамж үерлэдэг байсан энэ мөрөн үерлэх нь эрс багассан. Энэ мэт усан цахилгаан станцын тусыг дурдаад байвал дуусахгүй. Тиймээс томоохон голуудаа түшиглэн станц барихаар үе үеийн Засгийн газар бодлогодоо тусгадаг. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Улс орныхоо эрх ашгийг хохироосон шийдвэр хэзээ ч гаргаж болохгүй. Салбарын хүний хувьд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг явуулахын төлөө өөрт байгаа бүх нөөц боломжоо ашиглан ажиллах болно” хэмээн мэдэгдээд байгаа. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл удаашрах болсныг салбарынхан хэлдэг.

Харин 92.8 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн станцын төсөл урагшилж байна. БНХАУ-ын 266 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих энэ төслийг урд хөрш бүрэн хариуцаж байгаа бөгөөд байгаа тус улсын Экспорт, импортын банк судалгаа хийж байгаа аж. “Хятад улс аж ахуйн нэгжүүдийнхээ дунд сонгон шалгаруулалт зарлаж, тус станцдыг барьж, угсрах, хүлээн өгөх нөхцөлөөр байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ төсөлд урагшлах бүрэн боломж бий. Гэхдээ Баруун бүсийн эрчим хүчний системийг бие даалгахыг эсэргүүцсэн төрийн бус байгууллага, хэн нэгний гар, хөл болсон “хүүхэлдэйнүүд” энэ төслийг эсэргүүцэхийг үгүйсгэхгүй байна.

Ер нь цахилгаан станцын төслүүдийн унагадаг нэг арга нь энэ” хэмээн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн Барилга угсралтын инженер М.Ангараг хэлсэн. Монгол улс эрчим хүчний салбарт хоёр хөршийнхөө хэрэглэгч бас худалдан авагч. Ямар ч худалдаачин жилд 40-50 сая ам.доллар авчирдаг худалдан авагчаа алдахыг хүсэхгүй. Тиймээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголыг эрчим хүчний гуйлгачин болгож, манай цахилгаан үйлдвэрлэлийг элгээр хэвтүүлсэн гадаад, дотоодын ашиг сонирхол ирэх жилүүдэд ч биднийг тойрохгүй. Хойд хөрш Байгал нуураар түрий барин өнөө хэр Эгийн голын станцыг өндийлгөхгүй байгаа. Тэд Байгал нуурын байгаль экологид үхтэлээ санаа зовж байна хэмээн тив дэлхийгээр мэдэгдэж буй атлаа тус нуурт цутгадаг Ангар мөрөнд дөрвөн том усан цахилгаан байгуулсан. Тийм атлаа Байгал нуураас бараг 500 километрийн зайд Монгол улс цахилгаан станц байгуулахыг эсэргүүцдэг. Монголчууд бид ийм л эмгэнэлтэй атлаа өрөвдмөөр нөхцөл байдалтай нүүр тулчихаад байгаа. Гэтэл тог цахилгаан хэдхэн цаг тасрахад л эрчим хүчний эх үүсвэрээр баян гэж даналздаг Монгол улс “чацга царайлсан”. Цаашид ингэж байдгаа барьж, арчаагаа алдахгүйн тулд эрчим хүчний эх үүсвэрийг уухайн тас дэмжих, ялангуяа, энэ системийн нэг тулгуур болдог усан цахилгаан станцуудыг урагшлуулах шаардлага тулгарсаар байна. Хэрэв бид дотроо дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг болохгүй бол худалдан авагчаа алдах хүсэлгүй томоохон гүрнүүд биднийг гуйлгачин хэвээр үлдээх нь.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419