Агаарын бохирдол урагт шууд нөлөөлдгийг шинжлэх ухаан анх удаа баталлаа

Агаарын бохирдол урагт шууд нөлөөлдгийг шинжлэх ухаан анх удаа баталлаа

Хүн төрөлхтөнд олон дайсан бий ч нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах хор хөнөөлүүд хамгийн аюултай нь. Хүний амьд явах анхдагч хэрэгцээ болох агаарт “нуугдаж”, тунасан хорт бодисууд үүний хамгийн тод жишээ болчихоод байна. Дэлхийн хамгийн бохир агаартай хотод амьдарч буй бид ч өөрсдийгөө хэр их хордож буйгаа мэдэхгүй явна. Агаарын бохирдол эхийн хэвлийдээ дөнгөж бүрэлдсэн хүүхдээс өндөр настанд хүртэл нөлөөлж буйг мэргэжилтнүүд ярьдаг ч хэдхэн хоногийн өмнө л шинжлэх ухааны судалгаагаар нотолж чаджээ. Лондоны Queen Mary-гийн их сургуулийн судлаачид тус хотод амьдардаг таван жирэмсэн эмэгтэйн ихэст судалгаа хийсэн байна. Ингэхэд тэдний ихэс зарим хэсэгтээ утаанд идэгдсэн буюу тортог сууж харласан байжээ. Эрдэмтэд таван ихэсийн 3500 ширхэг макрофаг эст шинжилгээ хийсэн байна.

Ингэхэд 60 эсээс утаанд идэгдсэн 72 хэсэг илэрсэн аж. Энэ эс нь хүний биеийн дархлааны системийн нэг хэсэг бөгөөд ихэсийн хамгаалагч гэж хэлж болно. Ихэсийг ийнхүү харлуулсан бодис нь нүүрстөрөгч буюу бидний хэлдгээр угаар гэж эрдэмтэд үзжээ. Их Британийн эрдэмтэд анх удаа агаарын бохирдол эхийн уушгиар дамжин ихэст хүрч, урагт нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны баталгаа олсон нь энэ. Эрдэмтэд энэ судалгааг олон нээлт, бас эмчилгээний эхлэл гэж үзэж буй. Queen Mary-гийн их сургуулийн судлаач, хүүхдийн эмч доктор Норрис Ли “Бид бохирдсон ихэс урагт нөлөөлсөн гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Гэхдээ үүнийг тогтоохын тулд ургийн биед шинжилгээ хийх шаардлагагүй. Учир нь ихэст нөлөөлсөн байна гэдэг урагт шууд нөлөөлсөн гэсэн үг” гэж BBC-д ярьжээ.

Эхийн ихэс бохирдвол ургийн өсөлт зогсдог 

Ихэс эхийн цусан хангамжаас шаардлагатай хүчилтөрөгч, шим тэжээлийг урагт дамжуулдаг. Хэрэв ихэс нь нүүрстөрөгчөөр бохирдчихвол ургийн өсөлт, хөгжил удааширч, цаашлаад зогсдог гэдгийг мэргэжилтэн хэллээ. Queen Mary-гийн их сургуулийн судалгааны багийн гишүүн, доктор Лиза Мияашита “Агаарын бохирдол хүүхдийн өсөлтөд маш хортой нөлөө үзүүлдэг. Ураг байхад нь нөлөөлсөн бол энэ нь төрснийх нь дараа, бүхэл амьдралынх нь туршид үргэлжилнэ” гэжээ. Дээрх судалгаанд оролцсон эмэгтэйчүүд бүгд тамхи татдаггүй бөгөөд эсэн мэнд амаржсан ч хэвлий дэх үрс нь ийнхүү агаарын бохирдолд өртсөн байж. Лондоны агаарын бохирдлыг өнөө цагийн Улаанбаатарынхтай харьцуулшгүй, тэмээ, ямаа гэсэн үг. Лондоны ээжүүдийн ихэсээс ийм ул мөр илэрч буй бол улаанбаатарт амьдарч буй эмэгтэйчүүдийнхийг төсөөлөхөд ч бэрх. Өнөөдөр мэндэлж буй хүүхдүүд ямар азаарэсэн мэнд төрж байна вэ гээд хэлчихэд буруудахааргүй байна. Ингэхэд бид яг ямар агаараар амьсгалж байна вэ. Өвлийн улиралд нийслэлийн агаарт агуулагдаж буй PМ2.5 нарийн ширхэглэлт тоосонцрын жилийн дундаж агууламж ДЭМБ-ын удирдамжид заасан үзүүлэлтээс даруй 25 дахин их.

Ид хүйтэн саруудад үүнээс хэд дахин өндөр гарч буй. Өнгөрсөн нэгдүгээр сард Баруун дөрвөн замын орчимд шинжилгээ хийхэд агаар дахь PМ2.5 тоосонцор бүр 133 дахин их гарч байсан удаатай. Монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн 20-30 хувь нь өсөлтгүй болж буйг Эрүүл мэндийн яамны судалгаанд дурдсан байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд өдөрт 4-5 өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол бүртгэгдэж буй. Аргаа барсан эмч нар өвлийн саруудад жирэмслэхгүй байхыг анхааруулах болсон. Ураг эндсэн тохиолдлын тоо өвөл, зуны хооронд 3.5 дахин зөрүүтэй байгаа нь агаарын бохирдол эхийнхээ хэвлийд буй үрсийн амийг хэрхэн тасалж буйг харуулж байх шиг. НҮБ-ын хүүхдийн сангийн тайланд “Агаарын бохирдол ургийн өсөлт саарах,танин мэдэхүйн хөгжил муудах, жин багатай, дутуу тээлттэй хүүхэд төрөх, зулбах зэрэгт нөлөөлдөг” гэжээ. Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн судалгаагаар амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй бол нийслэлд энэ хэмжээ 7.8 хувьтай байгаа юм. Хамгийн харамсалтай нь ураг өсөлтгүй болно гэдэг нэг хүүхдийн амь насны тухай асуудал биш.

Өсөлтгүй жирэмслэлтийн дараа эмэгтэйчүүдийн 1-2 хувь нь гурав болон түүнээс дээш удаа зулбах эрсдэлтэй. Дээр нь Монгол эмэгтэйчүүдийн үргүйдэл 15 хувьд хүрсэн зэрэг Монгол улсын хүн амд ноцтой эрсдэл учрах дүр төрх аль хэдийн бүрэлдчихжээ. Монголд хэвлийдээ тээж, хүсэн хүлээсэн үрээ алдахын зовлонг маш олон эмэгтэй амсаж байна. Энэ бол нэг эхийн, нэг гэр бүлийн асуудал биш. Улсын эдийн засагт ч маш хүнд дарамт авчирч байгаа. 2025 он гэхэд агаарын бохирдолтой холбоотойгоор хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарахаар байгаа юм. Ийм хэдхэн тоо, статистикийг сөхөхөд л Монголын утаанд идэгдсэн, ураг нь эхийнхээ хэвлийд эрсэдсэн ирээдүй аймшигтай төсөөлөгдөхөөр байна. Агаар нь зөвхөн автомашины утаанаас бохирддог лондоны эмэгтэйчүүдийн биед, тэдний урагт ийм өөрчлөлт орсон байгаа бол гэр хороолол, ашиглах хугацаа нь дууссан автобус, дулааны цахилгаан станцын хорт утаанд утагдаж буй монгол эхчүүдийн ихэст дээрх судалгааг хийвэл бүр цочирдом дүр зураг ил болох нь гарцаагүй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419