Вьетнамын Ерөнхийлөгч Тран Даи Чуан 61 насандаа таалал төгсчээ
Вьетнамын Ерөнхийлөгч Тран Даи Чуан есдүгээр сарын 21-ны өдөр хүнд өвчний улмаас Ханой хотын цэргийн эмнэлэгт таалал төгссөн талаар орон нутгийн агентлагууд мэдээлжээ. 61 нас хүрээд байсан Тран Даи Чуан 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд өмнө нь парламентийн гишүүн, Вьетмамын Коммунист намын төв зөвлөлийн гишүүнээр томилогдож явсан хашир туршлагатай улстөрч байжээ.
Одоогоор түүний орыг тус улсын дэд Ерөнхийлөгч Дан Тин Нок Тин залгах бөгөөд удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль зарлах гэнэ. Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр Тран Даи Чуан баасан гаригийн үүрээр нас барсан аж.