Яриагаараа...
Бидний хамгийн том дайсан бол бидний хэл. Хэл нь 2 зүгт үйлддэг. 1. Бидний амтлах чанар 2. Бид нар хоорондоо зүгээр ярих эсвэл хэн нэгэн рүү хэл яриагаараа дайрч довтлох (энэ үед бид сайхан сэтгэл, өрөвч нандин сэтгэлээ алдсан байдаг) Өөрийн хэл яриагаа удирдаж сурах хэрэгтэй. Дээрх 2 зүйл дээр маш анхаарч байх ч хэрэгтэй. Өөрийнхөө хэл ярианыхаа хэлбэрийг өөрчлөх гээд үзэх хэрэгтэй. Эхлээд хэл яриагаа уян зөөлөн ярьдаг болгох, дараа нь бусдыг өөртөө татахаар сайхан ярьдаг болох хэрэгтэй. Бидний хэл яриа муу үг, эсвэл янз бүрийн хараал хэлж өөрийн дургүйцлийг, дотор хуралдсан муу энергиэ гадагшлуулах хэрэгсэл биш. Ийм учраас бусдад урам хайралсан сайхан сэтгэл сэргээсэн зүйл л ярьж бай эс бөгөөс дуугүй байсан нь өөрт чинь болон чамайг тойрон буй хүмүүст 1000 дахин илүү дээр.