Дахин нэг хүүхдийн амины үнээр тахилга хийж нааджээ!

2018-09-21, 09:12 Cпорт 1,246 2
Дахин нэг хүүхдийн амины үнээр тахилга хийж нааджээ!

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнгөрсөн сард есөн настай хүү хурдан морины уралдааны үеэр мориноос унаж амь насаа алджээ. (Хохирогч хүүгийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу хувийн мэдээллийг нууцлав). Энэ талаар сумын Засаг дарга Б.Амараа “Нутгийн нэгэн овоог хот айлууд тахидаг. Тахилгад зориулсан хурдан морины уралдааны үеэр хүүхэд эндсэн” гэв. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням “Нутгийн иргэд жижигхэн толгой тахихдаа уралдаан зохион байгуулсан.

Энэ үеэр гарсан хэрэг. Гэхдээ уралдаан зохион байгуулах талаар бидэнд, сумын удирдлагадаа албан ёсоор мэдэгдээгүй. Тахилгыг зохион байгуулсан иргэн хүүгээ хурдан морь унуулсан юм билээ” хэмээв. Уралдаан зохион байгуулагчийн өөрийнх нь хүүхэд амиа алдсан гэдэг мэдээллийг цөөнгүй албаны эх сурвалж баталгаажуулсан юм. Харин хүүгийн эцэг өөрөө бус өөр ахмад настай хүн уралдаан зохион байгуулсан гэсэн юм.

ХҮҮГЭЭ АЛДСАН ЭЦЭГ, ЭХ ГОМДОЛГҮЙ ГЭЖЭЭ

Эх сурвалжуудын хэлж буйгаар уг уралдаан албан ёсны зөвшөөрөлгүйгээс гадна унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй оролцсон байна. Харамсалтай нь, амиа алдсан хүүгийн эцэг, эх гомдолгүй гэж цагдаад мэдүүлжээ. Харин аймгийн цагдаагийн газраас албан ёсны зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулж, хүүхэд эндсэн гэдэг үндэслэлээр зохион байгуулагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.

Бага насны хүүхдийн амь нас хохирсон эл ослын араас ямар хариу арга хэмжээ авч буйг тодруулахад О.Балжинням “Хүүгийн даатгалын нөхөн төлбөр болох 20 сая төгрөгийг олгуулахаар холбон зуучлах хариу арга хэмжээ авч байна. Хүү Алтан овооны наадамд оролцохдоо даатгуулсан байсан” гэв. Уралдаан зохион байгуулах гэж буйгаа сумын удирдлагад мэдэгдэж, ядаж төр оролцоод зохион байгуулсан бол хүүхэд нь эндэхгүй байсан юм хэмээн сумын засаг дарга эцэгт нь халаглаад өнгөрчээ.

Амиа алдсан хүүгийн эцэг, эх гомдолгүй гэж цагдаад мэдүүлжээ

Тус аймагт сүүлийн хоёр жилд болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүддээ хамгаалалтын хувцас, хэрэглэлийг нь бүрэн өмсгөж, шаардлага хангаагүйг нь уралдаанд оруулаагүй. Үүний ачаар унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учраагүй аж. Энэ жил Алтан овооны тахилгын үеэр ч есөн насны морьд уралдахад нэг ч хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халтай эрсдэл гараагүй гэдгийг аймгийн мэргэжилтэн хэллээ. Харамсалтай нь албан ёсны зөвшөөрөлгүй, иргэд, хот айлууд дур мэдэн зохиож буй уралдаанд хүүхэд эндэх тохиолдол олон байгаа аж. Ийм уралдааны үеэр зохион байгуулагчид хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэглэл өмсүүлэх тал дээр ч хяналт тавьдаггүй, эцэг, эх нь ч хэнэггүй ханддагаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд орж байна.

• Уралдаан албан ёсны зөвшөөрөлгүйгээс гадна унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй оролцсон байна.

• Дур мэдэн зохиож буй уралдаанд хүүхэд эндэх тохиолдол олон байгаа аж.

• Одоо намрын уралдаанд ч зохицуулалт хийх цаг нь болжээ.

Нөгөөтэйгүүр, уралдааныг амиа алдсан хүүгийн аав зохион байгуулсан эсэхээс үл хамааран тэрбээр хохирогч, бас гэмтэн. Хэдийгээр амиа алдсан хүүдээ гомдолгүй гэж буй ч хохирогчийн хууль ёсны асран хамгаалагчийн үүргээ биелүүлээгүй. Энэ тохиолдолд хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хууль журмаар ямар хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдгийг хууль сахиулагчид, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын аль нь ч тодорхой хэлсэнгүй.

Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Нөхцөл байдлыг нь нарийн тогтоохгүйгээр шууд хэлэх боломжгүй” гэв. Харин ГБХЗХГ-ын хуулийн албаны дара А.Энхбаатар “Энэ тохиолдолд эцэг, эхчүүд ямар нэг зөвшөөрөлтэй, албан ёсоор зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй л хүүхдээ оролцуулах хэрэгтэй” л гэх зөвлөмж өгнө дөө. Намар цагт найр наадам, унага тамгалах, хүүхдийн сэвлэг үргээх гээд хүн бүр дур дураараа, энд тэндгүй уралдаан зохион байгуулдаг. Тэр болгонд иргэд хүүхдээ уралдуулна гээд л дагуулж очдог. Монгол даяараа л ийм байна шүү дээ” гэлээ.

АЛБАЖУУЛААГҮЙ УРАЛДААНД ХҮҮХЭД ЭРСДЭХ НЬ ИХ

Энэ жил улсын болон аймаг, сумын наадам, томоохон овоо тахилгын үеэр гэмтэж бэртсэн хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад илт багассан. Олон нийт, хэвлэл мэдээллийн ачаар унаач хүүхдүүдийг эрсдэлээс сэргийлэх ажил ахицтай байсан. Гэтэл үүний эсрэгээр албан ёсны зөвшөөрөлгүй уралдаанд хүүхэд эрсдэх тохиолдол олон байна. Өвөл, хаврын уралдаанд 12 хүртэлх насны хүүхэд оролцуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг үл харгалзан, холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүйгээр “Дүнжингарав-2018” уралдааныг гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянталд зохион байгуулсан.

Гэтэл уралдаан ямар ч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог болсон гэж ХЭҮК дүгнэсэн. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, уралдааны үеэр 18 хүүхэд мориноос унаж сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндээрээ хохирсон. Тэдний нэг нь тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт яаралтай хүргүүлсэн. Бас нэг хүүхдийн гар хугарч, хоёрынх нь мөр болон шуу бэртсэн байна. Мөн нэг хүүхдийн хөл хугарч, дөрвөн хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргүүлсэн гэсэн албан ёсны бүртгэл бий. Тэгвэл яг ийм хэмжээний аюул намрын найр, наадамтай зэрэгцэн унаач хүүхдүүдэд заналхийлж байна.

ЖАЛГА ДОВНЫ УРАЛДААНЫГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ

Унаач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй түвшинд ордог. Олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн бол хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг таван орчны нэг. Үүнийг хуульд тусгаж, сэргийлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь ч тов тодорхой байгаа. Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар тухайн сумын засаг дарга үүнд хяналт тавьж, сэргийлэх ёстой. Гэтэл сумын засаг дарга нь найр наадам ид хавтгайрдаг намрын цагт амарч зугаалчихаад, уралдаан болох үеэр “би байгаагүй, мэдээгүй байсан” гэдэг тайлбар тавиад сууж байна. Тэртэй тэргүй намрын цагт найр наадам хавтгайрдгийг монголчууд бүгд л мэддэг.

Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын хуулийн албаны дарга нь ч үүнийг мэддэг атлаа яаж зохицуулахаа мэдэхгүй сууж байна. Асуудлын учир шалтгаан, цаг хугацаа, эрсдэл, хариуцах эзэд нь тодорхой атал яагаад шийдэл гаргаж ирж чадахгүй байна вэ. Ядаж сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгаа явуулж болохгүй гэж үү. Монголчууд бэсрэг наадмуудад морь уралдуулахгүйгээр баярлаж сурах хүртэл уралдаан тэмцээнийг нь албажуулж, хяналт тавьж яагаад болохгүй гэж. хурдан морины өвөл, хаврын уралдаанд зохицуулалт хийж чадсан. одоо намрын уралдаанд ч зохицуулалт хийх цаг нь болжээ. 

0
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419