“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл тойрсон хууль зүйн маргаан эцэс боллоо

“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл тойрсон хууль зүйн маргаан эцэс боллоо

Улсын дээд шүүх “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газар, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалыг хэлэлцэв. Хоёр жил гаруй сунжирсан эл маргаан өмнө нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хянан хэлэлцэгдэж шүүхээс “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд шийдвэрлэж байсан юм. Тэгвэл өчигдөр болсон УДШ-ийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэл дэх 49 хувийг худалдан авчирсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрхийг дахин баталгаажуулав.

Шүүх хуралдааны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Монголросцветмет компанийн хувьцаатай холбоотой маргааныг дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжлэх нөхцөл боломжоор хангагдаж байна. Манай компанийн зүгээс хэдийгээр энэ маргаан хоёр жил хагас сунжирсан ч шүүхээс хуульд нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад талархалтай байна. Үндсэн хуульд зааснаар дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллагууд түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс бид төрийн байгууллагаас дээд шүүхийн шийдвэрийг даруй биелүүлэхийг шаардан ажиллана. Мөн нөгөө талын хувьцаа эзэмшигчидтэйгээ нийлэн ТУЗ-ийг яаралтай хуралдуулж “Эрдэнэт” үйлдвэрт тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно” гэв. Түүний хэлсэнчлэн өнөөдрөөс эхлэн Засгийн газарт хууль бус үйл ажиллагааг залруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг албан ёсоор хуралдуулах нөхцөлийг хангах үүрэг ногдлоо.

• Өчигдрөөс эхлэн Засгийн газарт хууль бус үйл ажиллагааг залруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг албан ёсоор хуралдуулах нөхцөлийг хангах үүрэг ногдлоо.

• Ц.Пүрэвтүвшин “Төрийн 51 хувийг төлөөлөх талтай нийлэн ТУЗ-ийг яаралтай хуралдуулж “Эрдэнэт” үйлдвэрт тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно” гэв.

• “Стандарт” банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалснаас үүдэлтэй маргаанд Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээсэн нь тус үйлдвэрийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл.

Хэдийгээр шүүхийн шийдвэр тэдний талд гарсан ч Эрдэнэт үйлдвэрт олон ярвигтай нөхцөл байдал бий болоод байгаа. Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалснаас үүдэлтэй маргаанд Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээсэн нь тус үйлдвэрийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл болоод байгаа юм. Энэ талаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэлэхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй маань холбоотой олон үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, 51 хувийн гэж хэлэгдээд байгаа “Жаст” компанитай холбоотой асуудал байна. 

Засгийн газар 49 хувийн төлөөлөлтэй зөвшилцөөгүй нь буруу гэж үзэв 

Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалснаас үүдэн 112 сая ам.долларын өр төлөх тухай яригдаж байна. Өдөрт 3-4 сая ам.доллараар өр нэмэгдэж байгаа. Манай компанийн эзэмшдэг 49 хувийг төрд авах шийдвэр гарснаас эхлээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлаас харахад Стандарт банкны хэрэгтэй холбоотойгоор манай компанийн эрхэнд улс төрийн зорилгоор халдсан юм болов уу гэсэн бодол төрдөг. Тэр нь ч зарим нэг үйлдлээс нь батлагдаж байна. Манай компанийн зүгээс “Жаст”-ын тавьсан өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх бус буруутай этгээдүүд төлөх ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа. Энд зөвхөн нэг хэргийн тухай яригдаж байна. Үүний цаана арбитрын шүүхээр шийдвэрлэсэн өөр асуудлууд бас байгаа. Манай компанийг Стандарт банкны тодорхой хувийг худалдан авсан мэтээр цуурхал тараасан байна. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж няцаая.” гэсэн юм. Лхагва гарагт дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд танхимын шүүгчээр М.Батсуурь, шүүгчдээр Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа нар оролцож хоёр шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцсэн.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс Засгийн газар, ТӨБЗГ, ОӨУБЕГ-ын “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах захиргааны актууд хууль зөрчсөн гэж үзэн, 13 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаад байсан юм. Засгийн газар 2017 онд долдугаар тогтоол гаргаж дээр дурдсан харъяа байгууллагуудад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахтай холбогдуулсан 10 заалт бүхий үүрэг, чиглэл өгсөн байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Засгийн газрын 7 дугаар тогтоолын зарим заалт илт хууль зөрчсөн, зарим нь хуульд нийцсэн гэсэн шийдвэрүүдийг гаргаад байсан юм. Үүнийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Засгийн газрын 7 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг дээд шүүхээс хүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтад “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэжээ.

Харин дээд шүүх шийдвэрлэхдээ Засгийн газрын 7 дугаар тогтоол бүхэлдээ хууль зөрчсөн бус тус тогтоолын 1, 4, 5 дахь заалт илт хууль зөрчсөн гэж үзэв. Өөрөөр хэлбэл эдгээр заалтын дагуу ТӨБЗГ захиргааны акт гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-ийн дүрмийг өөрчлөн ОӨУБЕГ-т бүртгүүлсэн нь хууль бус ажиллагаа болсон гэж дээд шүүх үзсэн байна. Ингэснээр дээд шүүх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргалаа. Мөн дээд шүүхийн шийдвэрт нэг зүйл чухал нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, УИХ-ын 23-р тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа хувьцаа эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай заавал зөвшилцсөний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг ЗГ-т үүрэг болгосон байдаг. Гэтэл Засгийн газар тус компанийн төлөөлөлтэй албан ёсоор хэлэлцээрт оролгүй шууд шийдвэр гаргаж харъяа байгууллагуудад чиглэл өгсөн нь буруудаж байна.

Эх сурвалж: zgm.mn

1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419