Нийслэлийн МАН-ын XXXIV бага хурал энэ сарын 21-нд хуралдахаар тов гараад байгаатай холбогдуулан Бага хурлын төлөөлөгчдөд нөлөөлөх зорилгоор “Ноцтой мэдээ” сонинд тусгай дугаар гаргуулан 12 нүүр бүхий гүтгэлгийн шинжтэй нийтлэл гаргасан байна.
Бидний үйл ажиллагааг харлуулах зорилготой олон гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл гарч байсан.
Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид тэр бүрт хүлээцтэй хандаж байлаа. Гэвч энэ удаагийн үйлдэл хэрээс хэтэрч байна.
Иймд бид Нийслэлийн намын хяналтын хороонд гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагуудад хандан эх үүсвэрийг нь тодруулах арга хэмжээ авахуулахаар ажиллаж байна.
Мөн өнөөдөр буюу 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн фэйсбуукийн пэйж нээн гүтгэлгийн чанартай постуудыг явуулж байгаад харамсаж байна.
Нийслэлийн МАН нийслэлд засаглаж, нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа энэ үед худал гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг дэвэргэхгүй байж, намын дотоод эв нэгдлийг хангаж ажиллах нь МАН-ын гишүүд, дэмжигчид та бидний үүрэг юм.
Нийслэлийн МАН-ын хороо.