Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
Есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөсөн талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлснийг "РИА Новости" агентлаг уламжлав.
Сөүлийн төлөөлөгч "Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчдын уулзалт есдүгээр сарын 24-ний өдөр болно" хэмээн хэлжээ. Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дахь чуулганд оролцох үеэрээ Трамптай уулзаж, Пхеньянд болсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар ярилцах юм байна.