Цуурай...
Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас “ёо ёо ” гэж орилохыг сонсжээ. Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан: “Чи хэн бэ”гэж хашгирав. Хариу ч тэр дороо ирлээ. “чи хэн бэ?” Харин хүү бухимдан: “хулчгар” гэв. Хариу бас л ижилхэн: “Хулчгар ” гэж ирэв. Хүү аавдаа: “Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ би ойлгохгүй бна.” гэв Аав нь: “миний хүү сонсож бай” гээд, “Бүх юм сайхан” гэж хашгирав Уулнаас ирэх дуу нь эргээд “Бүх юм сайхан” гэв. Аав: “Би чамд хайртай” Уулнаас ирэх дуу: “Би чамд хайртай” Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа. Үүнийг харсан аав нь: “Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүхэнчинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өөрөө өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай”. гэж хэлжээ. |