Х.Баттулгын супер сүлжээ ба З.Энхболдын нүүрсний сүлжээ

Х.Баттулгын супер сүлжээ ба З.Энхболдын нүүрсний сүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод ирлээ.

Тэрээр чуулганы индэр дээрээс “…Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.

Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс-Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1,500 км үлэмж өндөр хүчдэл бүхий  цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.

Ер нь Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах биз ээ. Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграци болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж харж байна.

Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.

 

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ тухайд “…Монгол Улсын дэвшүүлсэн санаа агуу том, ирээдүйтэй төсөл. Гэхдээ энэ санаачилгыг практик алхмаар урагшлуулахын тулд түүний зорилго чиглэлийг тодорхой болгох хэрэгтэй. Бид одоо түүнийг идэвхтэй урагшлуулна. Газар зүйн үүднээс авч үзвэл Хятад, Орос, Монгол улсуудад хамтын ажиллагаа хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр манай Ерөнхийлөгчийн санаачилгын зорилго, чиглэл нь жаахан бүрхэг байна гэдгийг  хэлжээ.

Энэ яахав, яадаг ч байсан дэвшил. Сэтгэлд гал байхад зууханд түлээ олдоно гэдэг шиг хоёр хөрш дэмжээд өгөхөд “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төсөл ажил хэрэг болоод явчихна.

Энэ талаар манайдаа мэргэжлийн хүмүүс ч тодорхой байр суурь, боломж, бас саадын талаар ярьсан байна.

 

Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Жигжид “…Манай улс дэлхийн супер хэрэглэгч урд хөршөө эрчим хүчээр бүрэн хангах хэмжээний нөөцтэй ч шийдвэр гаргалт удаан, тодорхойгүй байдлаас болж олон зүйлийг хойш чангааж байгаад харамсаж байгаа”, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “…Монголд өвөл 17:00 цагаас хойш наргүй болчихоор нарны станц эрчим хүч нийлүүлж чадахгүй болно. Тэгвэл үүнийг юугаар нөхөх вэ гэдгээ бид шийдэх ёстой”, “Монхорус Интернэшнл” ХХК-ийн Эрчим хүч, бизнесийн хөгжлийн газрын захирал Б.Батлхагва “…2023 он гэхэд Хятад, Монгол, Япон, Солонгос хэдийнээ эрчим хүчний сүлжээнд холбогдчихсон байх болов уу.

Ерөөсөө ч Япон улс 2020 оны Олимпын наадмаас өмнө Монголоос эрчим хүч авахаа зарлачихсан”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Азийн супер сүлжээг эхлүүлэхэд үнийн зөрүүтэй байдлыг нэгтгэх бас нэг асуудал байгаа. Учир нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заачихсан байгаа нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгаа” гэсэн янз бүрийн байр суурийг илэрхийлж байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч “…Гол түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, түүний дотор Монголоос гаргах уул уурхайн бус, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна” гэж Дорнын эдийн засгийн чуулган дээр мэдэгдсэн.

Тэрээр нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ эрчим хүчний буюу хүрэн нүүрсийг дотооддоо ашиглана гээд байгаа хэрэг.

Ер нь бол манайхны голчлон хэрэглэх нөөц нь нар, салхиных гээд байгаа. Тэр тусмаа говь бол нарны эрчим хүчний нөөцөөр дэлхийд гуравт ордог төдийгүй тогтмол бөгөөд хангалттай хүчтэй салхитай тул нар, салхины эрчим хүчний технологийг хоршуулан хэрэглэхэд нэн таатай газар нутаг гэдэг.

Гэхдээ манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд салхины хүчээр эрчим хүч гаргаж авах нь байгальд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бас бодолцох ёстой байж мэднэ.

Нөгөөтээгүүр нарнаас эрчим хүч гаргахад газар хамгийн чухал. Хэр хэмжээний, хэчнээн шоо метр газар хэрэгтэй болох талаар судалгаа тооцоо гаргаж таарах байх.

“Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ”-г бий болгоход энэ мэтчилэнгийн хийх ажил их байгаа юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд арай өөр зүйл яриад байна. Уг нь тэр Ерөнхийлөгчийг дагаад Владивостокт очоод ирсэн. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн уриалгыг ч ажил хэрэг болох сайхан санаачилга хэмээн хэвлэлд ярьсан байна. Гэхдээ тэрээр араас нь Ерөнхийлөгчөөс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

 

З.Энхболд “…Хэрэв боомттой болох юм бол өөрсдөө тохижуулж, экологийн шаардлага хангасан буюу төмөр замаас усан зам руу шилжих үед нүүрс нь тоос босдоггүй байх байшин барих ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Манай нүүрсний компаниуд жилд гаргах хэмжээгээ бодож байгаад багахан бол тэдний боомтод хөлсийг төлөөд явчих, их хэмжээгээр байх юм бол өөрийн гэсэн боомттой болсон нь дээр л дээ. Энэ өнгөрсөн жил шийдэгдсэн асуудал юм. Үүнд саад болж байгаа нэг зүйл нь Тавантолгой-Сайншандын төмөр замын асуудал. Уг төмөр замыг барихгүй бол нүүрс дахиад төмөр зам руугаа ирж амжихгүй.

Боомттой болъё гэвэл энэ төмөр замыг баригдаж дуусахтай зэрэгцэх хэрэгтэй. 20, 30 сая тонн нүүрс одоогийн төмөр замаар явж багтахгүй шүү дээ. Мөн дээрээс нь 100 тэрбум рублийн зээлээр хийх нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх ажилтай уялдаж байгаа. Сайншандад төмөр зам бариад оччихлоо гэж бодоход Сайншандаасаа Наушкаар гарах үед нь ачаалал нь дүүрчихнэ. Тийм нөхцөл байдал үүсвэл ажил явахгүй. Боомттой болох, төмөр замын шинэчлэлийг хийх, Сайншандаас Цогтцэций рүү төмөр зам тавих зэрэг нь бүгд хоорондоо уялдаатай. Ингэж байж бид дэлхийн зах зээлд нүүрсээ зарна. Өнөөдөр Сайншанд хүрсэн төмөр зам байхгүй учраас Хятадын компаниудын хэлсэн үнээр нь дэлхийн зах зээлээс хямд үнээр өгч байна” гэжээ.

“…Баг ална” гэж ярьдаг даа. Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж гаргана гэж дэлхий нийтэд зарлаад иртэл Тамгын газрын дарга З.Энхболд нь “…Түүхийгээр нь өндөр үнээр зарах боломжтой. Зөвхөн Хятад, Орос руу биш усан замаар гаргаж дэлхийд нүүрсээ зарна” гэсэн үлгэр ярьсан шиг сууж байгаа юм.

Ийн Х.Баттулга супер сүлжээ, харин З.Энхболд нүүрсний сүлжээ ярьж байна. Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгч эрчим хүч, Тамгын газрын дарга нь нүүрсээ л дэлхийд гаргана гэж байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419