ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна

ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна

Баруун аймгуудын нутгаар: 17, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17,23-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим газраар 14-16м/с хүрч шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи зарим газраар 18, 20нд 12-14 м/с, 19-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с, 20-21-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна

Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 19-20-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна.

Есдүгээр сард буюу ургац хураалтын энэ үеэр нойтон цас орж, хүчтэй салхилан цасан шуурга шуурч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан цаг агаарын аюултай үзэгдэл 1989 болон 2009 онуудад ажиглагдаж байжээ. Тухайлбал, 2009 оны есдүгээр сарын 18-20-нд манай орны ихэнх нутгийг хамарсан аюултай үзэгдлийн улмаас хүчтэй салхи шуурч, агаарын температур эрс сэрүүсэн, газар тариалангийн бүс нутгаар ихээхэн хэмжээний цас орж байжээ. Дээрх хугацаанд 0.0-31.6 мм тунадас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 31.6 мм, Орхонд 30.1мм, Шаазгайт, Хүдэрт 27.0мм, Дархан хотод  26.8 мм цас орж байжээ.

Тиймээс бид Монгол Улсын нийт ургацын 60 орчим хувийг хураадаг Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газрын дарга Б.Мөнхтөртэй утсаар холбогдож ургац хураалт хэдэн хувьтай явааг тодрууллаа.

Тэрбээр “Сэлэнгэ аймаг ургацаа 22 хоногт багтаан хураах техник, технологийн хүчин чадал бий. Ажил жигдэрчихвэл ургацаа хугацаандаа багтаан хураах боломжтой. Сэлэнгэ аймгийн тариаланчид үеийн үед дотоодын ургацын 60 хүртэлх хувийг бүрдүүлсээр ирсэн. Энэ жил ч гэсэн зорилтдоо хүрэхээр ургацаа хаягдалгүй хураан авахын төлөө тариаланчид маань ажиллаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд тариагаа хурааж эхэлсэн. Жижиг компаниуд цаг агаарын төлөв байдлыг түр харзнаж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар нойтон цас орно гэж мэдээлсэн байна лээ. Манай нутгаар гайгүй байхаа, муу юм битгий болоосой гээд л залбирч байна.

Энэ жилийн хувьд зуншлагын байдлаас хамаараад улаан буудайн болц нэлээд оройтсон. Тачир тариа түрж ургасан талбай мэр сэр байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтыг ангилан хадахаас өөр аргагүй. Ойрын хугацаанд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөв гарсан. Хүйтрэх нь тариа хураалтад ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Ургац хураалтын үеийн зөвлөмжийг ХХААХҮЯ-наас гаргасан. Энэ зөвлөмжийг хүргэхийн зэрэгцээ ургац хураалтын нөхцөл байдалтай танилцах үүднээс бид тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна. Есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ургац хураалт Сэлэнгэ аймгийн хэмжээнд 54.2 хувьтай явагдаж байна. Үүнээс хойших мэдээг нэгтгэн эргэн мэдээлэх болно” гэв

Энэ жилийн хувьд 5, 6, 7 дугаар сарын эхээр монгол орны ихэнх нутгаар гандуухан байсан ч наадмын дараа хур бороо элбэгшиж ган тайлагдаж зуншлага сайхан болсон. Улаан буудайн болц гүйцэх үеэр найман сарын сүүл, есдүгээр сарын эхээр их хэмжээгээр орсон бороо тариа хураалтад нөлөөлж байгаа аж. 2018 онд Монгол Улс 450 300 тонн үр тариа, үүнээс 425 800 мянган тонн буудай хураан авах урьдчилсан баланс гаргажээ. Есдүгээр сарын 5-наас ургацаа хурааж эхэлсэн ч ажил одоохондоо жигдрээгүй. Хүнсний ногооныхоо 15 хувь, төмсний 10 хувийг хураажээ. Жил жилийн есдүгээр сарын 5-7-нд ургац хураалт жигдэрдэг байжээ. Гэтэл тариа хэнзлэн ургасан, цаг агаар таагүй байгаа энэ үед есдүгээр сар гарснаас хойш хоёр ч удаа хур тунадас орсон нь ургац хураалтын ажлыг 10-15 хоногоор хойшлуулжээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419