Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

Манай орны хувьд нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Түүнийг ашиглан байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, Азийн бусад орнууд руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчний хуримтлуур нэвтрүүлэхийг зорьж буй.

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Монголд анх удаа зохион байгуулагдсан "Ази номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний VIII форум” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр салбарын мэргэжилтнүүд сэргээгдэх эрчим хүчний шинэ техник технологи, хөгжлийн төлвийг хэлэлцэж, Азийн супер сүлжээ байгуулах чиглэлээр ярилцсан билээ.

Хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд нүүрстөрөгчийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Нүүрстөрөгчийн түлшийг их хэмжээгээр хэрэглэснээр байгаль орчныг бохирдуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй юм. Эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэн гаргах нэг хувилбар бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал юм. Гэвч Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад хоёр асуудал тулгардаг байна.

Энэ нь нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч тогтвортой бус учраас манай системийн горим тохиргоо, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаанд нөлөөлдөг. Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тариф нь харьцангуй өндөр. Тиймээс энэ хүндрэлийг арилгах, хууль эрх зүйн орчинг сайжруулахаар тооцоо судалгаа хийгдэж буй аж.

Манай орон эрчим хүчний асар их нөөцөө ашиглан эдийн засгаа хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Энэ талаар "Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Б.Жигжид хэлэхдээ “Манай орны хувьд агаар сийрэгжилттэй, хуурай орчинтой учраас нэгж талбайгаас авах эрчим хүч өндөр байдаг. Хятад улс өөрийнхөө эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна. Солонгос, Япон зэрэг орнууд эрчим хүчний хувьд гадаадаас хамааралтай байх жишээтэй.

Дэлхий нийтээр цагт 25 триллион кВт эрчим хүч хэрэглэдэг. Үүний таван триллион кВт-ыг Хятад улс дангаараа ашигладаг. Манай хажууд байгаа энэ том зах зээл рүү эрчим хүчээ экспортловол уул уурхайгаас илүү ашиг олох боломжтой. БНХАУ-ын дарга Си Зиньпин сүүлд айлчлах үеэрээ "Монгол-Хятад хоёрын хооронд эрчим хүч экспортлох журмаа гаргая” гэсэн. Энэ бололцоогоо цаг алдалгүй ашиглах нь зүйтэй. Өөрсдөө асар их нөөцтэй байж Оросоос цахилгаан авч байна. Монголын нар, салхины станц нэг жилд долоон триллион кВт/цаг эрчим хүч гаргах боломжтой гэсэн тоо бий. Хятадын хэрэглээг хангах нөөц байна гэсэн үг” хэмээн хэлсэн билээ.

Азийн супер сүлжээний хүрээнд манай орны нөөцийг ашиглах талаар олон улсын хэмжээнд яригдах болсон нь сайшаалтай хэрэг юм. Хэрвээ бид Азийн супер сүлжээ олон улсын төслийг хэрэгжүүлж чадвал Зүүн хойд Азийн Солонгос, Япон зэрэг орнууд руу нар салхины эрчим хүчээ экспортлох боломжтойг энд дахин онцлох хэрэгтэй юм.

Салбарын сайд Ц.Даваасүрэн мэдээлэхдээ “Манай улс нийт хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ 12 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Нар, салхины станцыг хөгжүүлэхэд хүндрэлүүд бий. Дотооддоо бие даасан эрчим хүчний системгүй, ОХУ-аас 220 кВт шугам татаж зохицуулалтаа хийж байна. Өвлийн улиралд өдрийн 17 цагаас хойш наргүй болчихвол нарны станцууд эрчим хүчээ нийлүүлж чадахгүйд хүрнэ. Үүнийг ямар эх үүсвэрээр нөхөх вэ зэрэг асуудлуудыг бид эхлээд шийдэх ёстой” гэсэн.

Нар, салхины станц наргүй, салхигүй үед хангалттай эрчим хүч гаргаж чадахгүй. Тиймээс холбогдох албаныхан 100 мВт хүртэлх цахилгаан хуримтлуулж, ачаалал ихтэй үед эргүүлэн ашиглах боломжийг судалж буй юм байна. Энэ нь өдрийн цагт эрчим хүчний хуримтлал үүсгээд, шөнийн цагт эргүүлээд системдээ нийлүүлдэг олон улсын туршлагыг нэвтрүүлнэ гэсэн үг аж. Засгийн газар 100 мВт-ын цэнэгт хуримтлуур бий болгох асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы мэдээлснээр, манай дотоодын хэрэглээ хамгийн их ачаалалтай үедээ 1081 мВт хүрч байжээ. Одоогийн байдлаар нарны хоёр, салхины хоёр станц нийтдээ 120 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэж буй. Эдгээр нь нар, салхигүй үед ажиллахгүй, тогтвортой цахилгаан гаргахгүй учраас нөөц хуримтлал бий болгох шаардлага гарч иржээ. Өөрөөр хэлбэл, зай хураагуурт эрчим хүчээ хуримтлуулан, шаардлагатай нөхцөлд эргүүлэн хэрэглэнэ гэсэн үг.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Азийн супер сүлжээ байгуулах төслийн ажил эхэлж, дараа жил судалгааны ажлын дүн гарах юм байна. Манай улс 2015 оноос хойш Дорнодоос Баян-Өлгий хүртэлх цахилгааны нэгдсэн сүлжээтэй болно гэсэн бодлого баримтлан ажиллаж иржээ.

2015 онд баталсан Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод “2023 оноос цахилгаан эрчим хүч экспортолно” гэж тодорхой заажээ. Чөлөөт өрсөлдөөнд орвол эрчим хүчний үнэ хэд дахин хэмжээгээр буурах боломжтой юм.

Германы эрчим хүчний профессор Эдвард Хэйндл "Монгол Улс Азийн супер сүлжээгээр дамжуулж, гадны орнуудад эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Монгол сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй учраас энэ нь давуу тал болж байна” гэж зөвлөсөн байдаг.

Мөн Солонгосын Силла их сургуулийн профессор Жин Сун Сон "Азийн супер сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг зүй зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд төдийгүй байгаль орчинд асар их үр өгөөжтэй” хэмээн онцолжээ.

Монголчууд бидэнд ямартай ч сэргээгдэх эрчим хүчээ экспортолж, асар их мөнгө олох боломж бий. Үүний зэрэгцээ Монгол Улсаас эрчим хүч худалдаж авах хүсэлтэй улс орон цөөнгүй байдаг ажээ. Азийн супер сүлжээнд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид түүнээс ч олон байдгийг бид алдахгүй ашиглах нь чухал юм.

Монгол Улс 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Одоогоор сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станц Салхитын салхин парк, Дөргөний усан цахилгаан станц гэх мэтчилэн хуруу дарам цөөн боловч энэ зорилт 2030 он гэхэд биеллээ бүрэн олно гэж тооцоолжээ. Тухайлбал, ойрын хоёр жилд л гэхэд 100 МВт-ын салхины эх үүсвэр, 50 МВТ орчим нарны эх үүсвэр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол 30 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтод хүрэх бүрэн боломжтой гэж тооцоолсон нь ч бий. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын салхин паркийн ажил явагдаж буй билээ.

Энэ онд манай улсад сэргээгдэх эрчим хүчээ экспортлох эхлэл тавигдсан. Монгол Улс 2007 онд "Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-тай болсон. Түүнээс хойш яг 10 жилийн дараа анхны нарны станц байгуулагдсан нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Солар Повер Интернешнл компани” Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах томоохон бүтээн байгуулалт байв.

Энэхүү нарны цахилгаан станц 10МВт-ын хүчин чадалтай, жилд 15.2 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх урьдчилсан тооцоо гарсан байдаг.

Өмнө нь гадны хөрөнгө оруулагчид ийм төсөлд орж ирдэггүй байжээ. Харин сүүлд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифтай болсноор эхний станцын төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Монгол Улсад цаашид нүүрсээ бус, цахилгаанаа гадагш худалдаж мөнгө олох боломж бүрдсэн. Энэ талаар салбарын мэргэжилтнүүд “Монгол Улс нүүрсээрээ хөрөнгө оруулах биш, нутагтаа нар салхины станцаа барьж, урд хөрш БНХАУ руу экспортод гаргах хэрэгтэй. Учир нь БНХАУ л гэхэд жилд нэг гегаватт цахилгаан импортлодог. Тайвань гэхэд 2020 он гэхэд 20 гегаватыг зөвхөн нарны эрчим хүчээр гаргана гэж тооцсон. Энэ нь Монгол Улсын экспортод гаргах бараа нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан байх ёстойг харуулж байна” хэмээн онцолж буй юм.

Сэргээгдэх эрчим хүч бол Монголын хувьд эдийн засгийн нэг том тулгуур болох салбар. Бид эрчим хүч экспортолдог болох ёстой. Үүний тулд дотоодын сэргээгдэх эрчим хүчний дэд салбараа хурдан хөгжүүлэх нь чухал. Шинэ станцууд баривал хэрэглэгчдэдээ цэвэр эрчим хүч нийлүүлэх, нөгөө талдаа технологийн асар том шинэчлэлүүд хийгдэж, улмаар Хятад, Япон, Солонгос гээд Зүүн хойд Азийн эрчим хүчний том зах зээл рүү нэвтрэх бүрэн боломжтой билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419