Япон Улсын Китакюүшюү хотноо зохиогдсон парапауэрлифтингийн Азийн АШТ-д манай баг тамирчид амжилттай оролцсон. Уг тэмцээнээс МУГТ “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Э.Соднонпэлжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Э.Содномпэлжээ 239 кг-ийг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Павлош Мамалошийн тогтоосон паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулав. Тэрбээр дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн бөгөөд өмнөх амжилтаа дөрвөн кг-аар ахиулсан юм.
Биеийн тамир, спортын газар, АШТ-д амжилттай оролцоод ирсэн Э.Соднонпэлжээ, Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Аравдугаар сарын 1-6-ны хооронд Улаанбаатар хотноо мастер ангиллын пауэрлифтингийн гурван төрөлтийн ДАШТ-д 26 орны тамирчид оролцох юм байна. Мөн Швед улсад болох насанд хүрэгчдийн дэлхийн аваргад найман тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа эхлүүлсэн байгаа аж.