Өмнөд Солонгос 93 хүний бүрэлдэхүүнтэй багаа Хойд Солонгос руу илгээлээ
Өнөөдөр Өмнөд Солонгосын холбогдогч албаны тушаалтан, сэтгүүлчид, техникийн ажилтан зэрэг 93 хүний бүрэлдэхүүнтэй баг Хойд Солонгосыг зорьжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын баг ирэх долоо хоногт болох БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилготой аж.
Нийт 19 автобус бүхий Өмнөд Солонгосын цуваа Пхеньяны зүг хөдөлжээ.
Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт Пхеньян хотноо 9 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд болох юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин шууд нислэгээр Пхеньян хотноо хүрэлцэн очихоор болжээ. Энэхүү уулзалтаар хоёр тал Панмүнжомд гарын үсэг зурсан тунхаглалыг хэрэгжүүлэх асуудлыг голлон ярилцах юм.