Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг

Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг

Нэгэн жишээ: Одоогоос арваад жилийн өмнө 60 настай Даваа элэгний хорт хавдрын хүнд шатанд орсон, нэг жилийн настай гэдгээ мэджээ. Үүнийг сонссон ар гэрийнхэн нь түүнийг эдгээхийн тулд байгаа бүх аргаа хэрэглэж үзэхээр шийдсэн байна. Харин эмнэлэг бараадахын оронд сайн гэсэн үзмэрч, лам, бөөгийн эрэлд эхлээд гарав. Эхний очсон үзмэрч түүнд шившлэгтэй үрэл болон өргөлийн зүйлс өгсөн байна. “Үүнийг өглөө наранд, орой одонд өргөөрэй. Тэгвэл нас чинь уртасна” гээд явуулж.

Гэвч нэмэр болсонгүй, бие нь муудсаар байлаа. Дараа нь олон жил бясалгал хийсэн нэгэн ламыг гэртээ залж, ном хуруулав. Мөн л арц, хүж, рашаан өгөөд үзмэрчтэй төстэй зүйл хэлээд явжээ. Энэ хугацаанд Даваагийн бие улам муудсаар байсан тул бөөгийн зүг хүлгийн жолоо залав. Өнөөх бөө бүтэн гурван цагийн турш бөөлсний эцэст “Та онгодтой хүн байна. Онгод тэнгэрээ аваагүйгээс болж өвчин туссан байна” гэжээ. Үүнийг сонссон гэр бүлийнхэн нь ерөөс эмнэлэгт үзүүлэх нь дээр юм байна гэж шийдэв. Харамсалтай нь бөө, үзмэрч гэж явах хооронд бие нь улам муудсан байжээ. Эмнэлэгт ирэх үед хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан гэнэ. Гэхдээ тэдний хамгийн сүүлд зорьсон эмч нарын ачаар өвчтөн дахин нэг жил амьдарсан юм.

Нэгэн жишээ: Дунд сургуулийн үеэл дүү маань бие нь өвдөж, олон өдөр хичээлдээ явж чадсангүй. Гэртээ хэд хоног эмчилгээ хийлгэж үзсэн ч дээрдээгүй тул хамаатны эгчийнхээ зөвлөснөөр бөөд хандахаар болов. Ингээд хүчтэй цасан шуурга шуурч байсан нэг орой нэлээд олон хүний ард дугаарлан зогссоны эцэст арай гэж үзүүллээ. Чонын арьс нөмөрсөн, айдас төрүүлэм төрхтэй зайран утаа баагиулсаар тэднийг угтав. Тэгээд “Чи сахиустай юм байна. Үүнийгээ авахгүй бол хоёр сарын дараа чулуу дэрлэнэ” гэв. Сахиус хэрхэн авах ёстойг асуухад амьд амьтнаар тахил өргөнө, өмсгөл нь заавал чоно юм уу булганы арьс байх ёстой гээд баахан юм тоочсон аж. Нийт зардал бараг гурван сая төгрөг болох аж.

Үеэлийн маань гэрийнхэн хэсэг бодоод энэ саналаас татгалзсан. Харин бөө хайж явсан энэ хугацаа амралт болсон бололтой, дүүгийн маань бие ч удалгүй бүрэн эдгэсэн. Эмнэлэгт үзүүлэхэд ядаргаанаас болж өвдсөн гэх энгийн онош тавьсан юм. Үүнийг уншиж буй танд, эсвэл хамаатан садан, танилууд дунд чинь иймэрхүү явдал тохиолдсон гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь анагаахын шинжлэх ухаанаас илүү бөө, ламд итгэх энэ хандлага монголчууд дунд түгээмэл. Өвдөхөөрөө, ямар нэг зовлон тохиолдоход, амьдралын чухал шийдвэр гаргахын өмнө, насны ханиа сонгохдоо гээд бүх зүйлд лам, бөө, зөнч, зурхайчдыг зорьж очдог болов. Үүгээрээ би бусдын шашин шүтлэг, итгэл үнэмшлийг үгүйсгэх гэсэнгүй ээ.

Харин эрүүлээр сэтгэн бодох чадвар улам алдагдаж, мухар сүсгийн шинжтэй шийдвэр гаргалтад хэт их анхаарах болоо юу даа гэж бодогдох юм. Монголчууд яагаад эмнэлэг зорихын оронд бөөг илүүд үзэх болов. Амьдрал үзсэн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахын оронд мэргэ төлөгчдөд өөрсдийн амьдралаа даатгах болов. амьдрал хэцүү байна, мөнгө алга гэж халагладаг мөртлөө тэдний хэлсэн заслын зүйл, сахиус сэлтийг авах гэж хэдэн саяар нь мөнгө үрэх болсны учир юу вэ?

• Амьдрал үзсэн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахын оронд мэргэ төлөгчдөд өөрсдийн амьдралаа даатгах болов.

• Эрүүлээр сэтгэн бодох чадвар алдагдаж, мухар сүсгийн шинжтэй шийдвэр гаргалтад хэт анхаарах болов.

• Амьдрал хэцүү байна, мөнгө алга гэж халагладаг мөртлөө заслын зүйлийг авах мөнгө хэд ч байсан гаргана.

Энэ талаар Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэлзүйч Б.Сайнзаяа “Бидний мухар сүсэг гэж нэрлээд байдаг зүйл бол итгэл үнэмшил юм. Итгэл үнэмшил хамгийн хүчтэй зэвсэг. Тухайн хүн юунд итгэж байгаагаас их зүйл шалтгаална. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг шүү дээ. Харин айдсыг даван туулах арга нь хоёр зүйлээс шалтгаалдаг. нэгд, тухайн зүйлийн талаар бодит, үнэн зөв мэдлэгтэй болох. Хоёрт, аливаа зүйлд хандах хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх.

Магадгүй шинжлэх ухаанаар нотлогдоогүй, ардын дам яриа болон шууд өөрт нөлөөлж мэдрэгдэхүйц айдсын нөхцөл бүрдсэн бол энэ тал дээр мэргэжилтний туслалцааг авах нь зүйтэй. Хамгийн гол нь даван туулах арга нь тухайн зүйлдээ тохирсон байх ёстой. Ер нь сул дорой, энерги багатай хүний өөрийгөө хамгаалах чадвар, сэтгэлийн дархлаа багасдаг. Тэгэхээр хамгийн хялбар,хүч хөрөнгө бага шаардах, хамгийн ойр аргыг ашиглаж өөрийгөө хамгаална хэмээн бодож, итгэл үнэмшлээ болгохыг оролддог” хэмээн тайлбарлав. Европ тив одоо л хөгжил дэвшлийнхээ оргилд хүрчихээд байгаа болохоос дундад зууны үед бол харанхуй, бүдүүлэг хүмүүсээр дүүрсэн, хогийн сав шиг газар байв. Тэдний хажууд Дорно дахиныхан илүү гэгээрсэн, юмны учир зүй, логик дарааллыг мэддэг байсан билээ. Нэгэнт л харанхуй бүдүүлэг улс болохоор юманд амархан итгэнэ.

Эрүүлээр сэтгэж, дүн шинжилгээ хийх чадвар холдсоор 

Хэчнээн хүнийг шулам, чөтгөр хэмээн цаазалсан юм, бүү мэд. Ийм улсын дунд нэг цуурхал дэгдээхэд хуурай өвсөнд ассан гал мэт л газар авна. Чухам тэр цаг үед санваартан нар шиг нөлөөтөн байсангүй. Тэгвэл дундад зууны Европын дүр төрх өнөөгийн Монголоос харагдаад байдаг юм. Хятадууд гадил жимсээр дамжуулан ДОХ-ын халдвар тарааж байна, тарвасаар дамжин вирусийн халдвар орж ирлээ гэх хүн үнэмшмээргүй цуурхалд итгэх нь наад захын асуудал. Зуд болоход нохой зоолно гэгчээр нийтээрээ ийм харанхуй байхын хэрээр элдэв сэтэртэй лам, бөө, үзмэрч, зурхайч Монголоор нэг дүүрэв. Нэгэнт хүмүүс тэднийг зорин очсоор байгаа нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл зах зээл, үйлчлүүлэгч нь байгаа учраас “их мэдэгч”-ид олшрохоос ч яахав. Монгол Улс Үндсэн хуульдаа “Төр нь шашнаа хүндэлнэ, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заагаад өгчихсөн. Мөн өөр урсгалын шашин шүтэх эрхийг ч нээж өгсөн. Тиймээс ямар шашнаа шүтэж, хэн гэдэг бөөд очих нь танд ямар хамаатай юм гэж бодож магадгүй. Тэр ч үнэн. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий.

Ямар ажилд орохоо, хэнтэй гэрлэхээ хүртэл үзмэрчээс асуухдаа тултал доройтсон улс гэж үү, бид. Өөрий нь хайрлах зүрх, шийдвэр гаргах тархи гэж алга уу. Эрүүлээр сэтгэж, аливаад дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах чадвар маань улам бүр холдон одсоор байна. Энэ янзаараа бол юу идэж, хааш алхахаа хүртэл бусдаар заалгуулдаг болох нь. нэг үеэ бодвол манай эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарсан. Өмнө нь заавал гадаадад очиж хийлгэдэг байсан хүнд хэцүү цөөнгүй хагалгааг Монголдоо хийж байна. 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах хагалгааг улс үнэ төлбөргүй хийх болсон гээд гэрэл гэгээтэй мэдээ олон бий.

Харин бид өвчин зовлон тусахаараа эмнэлэг бараадахын оронд сургаар сонссон лам, бөөг зорьсоор байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш. Өвдсөн хүн шууд эмнэлэгт ирэхийн оронд өөр газраар явсаар байгаад өвчнөө хүндрүүлдэг тухай эмч нар халаглан ярьдаг нь эмгэнэл. Энэ бүхэн өнөөгийн монголчуудын боловсрол мэдлэг, сэтгэн бодох чадварын шууд тусгал гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Юм уншиж судалсан, аливааг эргэцүүлэн боддог хүн баргийн зүйлд цочроо авахааргүй дархлаатай болсон байдаг. Харин энэ дархлаа улам бүдгэрсээр буйг алхам бүхнээ бусдаас асуудаг, тэргэл сар руу хэтэвчээрээ далладаг, өөрсдийгөө хутагт хувилгаанаар өргөмжилсөн нөхдийг дагаж хуйлардаг бидний төрх байдал бэлхнээ харуулна. 

Эх сурвалж: zgm.mn

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419